Бали үндэсний хоол зооглоё

Бали үндэсний хоол зооглоё

Бали үндэсний хоол зооглоё

Шинээр очиж байгаа газрынхаа өвөрмөц хоол хүнсийг туршиж үзэх нь аяллын амттай нэгэн хэсэг билээ. Таны өмнө нь огт амсаж үзээгүй зүйл байсан ч, эсвэл өөр оронд байхдаа идэж үзсэн байсан ч, ямар нэг хоолыг эх нутагт нь “жинхэнэ хувилбар”-аар нь амтлах нь онцгой мэдрэмж гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.  

Индонез хоолны хамгийн гол онцлог нь өөрсдийн гараар хийсэн халуун ногоо, амтлагчууд нь байдаг бөгөөд тэдгээрийн амтыг хэрхэн хооронд нь зохицуулан гайхалтай хоол хийхээ сайн мэддэг ажээ. 

 

Нэкст электрониксийн зүгээс эрхэм үйлчлүүлэгчдэдээ зориулан албан ёсны эрхтэйгээр борлуулдаг Hansa брэндийн бүтээгдэхүүнийг худалдан аваад үзэсгэлэнт Бали арлаар үнэгүй аялах эрхийн эзэн болох боломжийг олгож байна.  Ингээд танд Балид очоод заавал идэж үзэх Индонезийн уламжлалт хоол, зуушнуудыг танилцуулъя.  

Писанг Горенг (Pisang Goreng) 

 

Индонез нь халуун орон учраас жимс ногоо ихтэй, түүнийгээ ч төрөл бүрээр болгон зооглодог ажээ. Хамгийн түгээмэл нь шарсан гадил жимс бөгөөд далдуу модны чихрийн сироп, зөгийн бал, кокосны үйрмэг, ванильтай мөхөөлдөс зэрэгтэй хослуулж өглөөний цайндаа болон амттан маягаар зооглодог байна. 

Ми Горенг болон Наси Горенг (Mie Goreng and Nasi Goreng)

 

Энэ зоогийн талаар та өмнө нь сонсож байсан эсвэл Монголд болон гадны бусад орнуудын Ази хоолны ресторанд идэж байсан байх. Ерөнхийдөө Азийн бүх орнуудад өөр өөрийн онцлогтойгоор хийгддэг будаатай хуурга, гоймонтой хуурганы Индонез хувилбар юм. Гахайн махтай, тахианы махтай, эсвэл сам хорхойтой гэсэн сонголттой, төрөл бүрийн ногоотой бөгөөд дээр нь шарсан өндөгтэй олгодог ба Индонезийн хувьд самрын соусаар амталж, загасны чипсний үйрмэг дээрээс нь цацдагаараа онцлогтой. 

Сате (Sate) 

 

Тахианы эсвэл загасны махыг төрөл бүрийн амтлагчаар амтлаад, шоронд эсвэл лимоны өвсөнд барьцалдуулж, ил гал дээр шарж болгодог амтат зууш юм. Энэ зоогийг та усан парк, шувуун парк, зоо паркаар зугаалж байхдаа болон Балигийн үдшээр гудамжаар алхахдаа амталж болох нэг төрлийн “street food” юм. 

Баби Гулинг (Babi Guling) 

 

Баби Гулинг нь Бали арлын хамгийн алдартай хоол билээ. Тооройн махыг турмерик, цагаан гаа, перц, чили зэргээр амтлан, наргил модны нахианд эсвэл мод чулуунд лимоны өвс, лаймны навчаар бүтээн бүтнээр нь утаж, зөөлөртөл нь болгож агшаасан будаатай зооглодог хүндэтгэлийн зоог юм. 

Наси Кампур (Nasi Campur) 

 

Наси Кампур гэдэг нь холимог будаа гэсэн утгатай үг бөгөөд агшаасан будааг төрөл бүрийн мах, ногоо, самар, өндөг, далайн хоолнуудтай хольж иддэг Индонезийн хамгийн түгээмэл хоол юм. Танд будаатай таваг өгөх бөгөөд та буфет маягийн төрөл бүрийн хачруудаас дуртайгаа, хүссэн хэмжээгээрээ авч зооглох боломжтой. Тиймээс энэ хоол нь их энгийн атлаа хүмүүст хамгийн их таашаагдсан зоог билээ. 

Бэбэк Бэтүтү (Bebek Betutu) 

 

Бэбэк Бэтүтү буюу нугасны утсан мах нь Бали аралд зооглож болох онцгой хоолнуудын нэг юм. Нугасны махыг төрөл бүрийн халуун ногоо, амтлагчаар амтлаад, гадилны модны навч эсвэл наргил модны нахианд ороож, цогтой үнсэнд булаж 24 цаг байлгаад бэлэн болдог. Мах нь аманд ороод уусам зөөлөн бөгөөд амт шимтээр дүүрэн байдаг. 

Самбал Мата (Sambal Matah) 

 

Индонез улс нь Самбал буюу халуун чинжүүний соусаараа алдартай билээ. Самбалыг төрөл бүрийн хоолтой зохицуулж өөр өөр орцоор хийсэн байдаг ба улаан халуун чинжүү, улаан лооль, сармисны гол, лимоны өвс, цагаан гаа, самар зэрэг нь үндсэн орц нь болдог. Самбал Мата нь Бали арлаас гаралтай бөгөөд онцлог орц нь сам хорхойн нухаш юм. Шинэхэн загас эсвэл тахианы махтай гайхалтай зохицох Самбал Матаг та хүсвэл дангаар нь идсэн ч болохгүй зүйл үгүй. 

Эдгээр хоолнуудыг зооглон амтлах мэдрэмжээ сэргээнгээ өөрт таалагдсан амтлагчаа сонгон гэртээ авчирч, гал тогоондоо шинэ туршилт хийгээрэй.