main logologo
Харьцуулах

Хадгалсан

Сагс

Цагаан сар: Амархан байна уу?

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • Цагаан сар: Амархан байна уу?
Цагаан сар: Амархан байна уу?
2025/02/11 02:54

Цагаан сар: Амархан байна уу?

Ахан дүүс, ураг саднаараа цуглаж, бэлэгтэй үгсийг хэлэлцэн, өнтэй өвлийг давж урин цагийг угтдаг үндэсний баяр болох “Сар шинийн баяр” хаяанд ирлээ.  

Сар шинийн баяр бол монголчууд бидний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл зан заншлаараа бахархах, эцэг эх элгэн саднаа хүндэтгэх, гол утга учир нь ахан дүүсээ мэдэлцэх онцгой ач холбогдолтой баяр билээ. Гэвч сүүлийн жилүүдэд уламжлалт баяраа ихэд хүндрүүлэн тэмдэглэж, үүнээсээ төвөгшөөх, халшрах залуус цөөнгүй болж байгаа нь нууц биш.

Айлчин гийчдийн хөлд дарагдах, хоол унд идээ будаа бэлтгэх, их цэвэрлэгээ гэсээр хийх ажлууд ар араасаа хөвөрдөг энэ баяртаа монголчууд бид санхүүгийн хувьд ч багагүй мөнгийг зарцуулдаг. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр цагаан сараар улс даяар 1,2 их наяд төгрөг эргэлтэд ордог бөгөөд нэг өрх дунджаар 1,2 сая төгрөг баярын бэлтгэлдээ зарцуулдаг гэжээ. Гэвч энэ нь бодит байдал дээр 2 сая давсан гэхэд хилсдэхгүй.  

Баяр наадам дөхөхөөр худалдааны төвүүд, хоол хүнс, хувцас зүүсгэлийн эрэлт хэрэгцээ эрс өсөж үүнийгээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгддэг нь ёс болсон мэт. Энэ бүхнээс л залуус халширч цааргалах болжээ.  

Гэхдээ бидэнд уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхдээ хэт их дарамт авалгүйгээр амархан, хөнгөн баярлах боломж хэзээд байсаар байдаг юм шүү.  

Цэвэрлэгээндээ цаг бага, төсөв хэмнэлттэй зарцуулъя 

Цагаан сарын бэлтгэл ажлын нэг гол хэсэг бол их цэвэрлэгээ байдаг. Баярын өмнө айл бүр их цэвэрлэгээ хийж, эд хогшилдоо угаалга цэвэрлэгээ хийдэг. Сүүлийн жилүүдэд тусгай цэвэрлэгээний компаниар гэрээ цэвэрлүүлдэг айлууд ч нэлээдгүй болсон.  

Их цэвэрлэгээндээ бид гэртээ ухаалаг төхөөрөмжүүд буюу аяга таваг угаагч, ухаалаг тоос торогч, бүрэн автомат угаалгын машин гэх мэт төхөөрөмжүүдтэй байхад цаг хугацаа эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй сонголт байж болох юм.  

Нэг аваад тавьчихсан байхад дор хаяж 10 жил хэрэглэнэ шүү дээ.  

Ухаалаг утасгүй тоос сорогч бол ганцхан тоос сорогчоор хивс шалнаас гадна хөшиг, буйдан, булан тохой гээд олон газрыг цэвэрлэж болдогоороо давуу талтай. 

Аяга таваг угаагчийн ач тус гэхэд монголчуудын дунд түгээмэл асуудал болох хелико бактери, ходоод гэдэсний халдварт өвчний нян бактерийг устгах, ариутгах технологитой. Мөн баяраар олон хүний аяга таваг угаах их ажлаас өөрийгөө чөлөөлж, үлдсэн цагаа гэр бүл, ахмад буурлуудтайгаа тухлан уулзах цагийн танд гаргаж өгнө гээд тоочоод баршгүй олон давуу тал түүнд бий. 

Хооллолтоо хөнгөн шийдье 

Мах гурил нь таарсан нэг ширхэг бууз ойролцоогоор 200 ккал илчлэгтэй. Сар шинийн үеэр 4-5 айлд зочлохдоо хамгийн багадаа гурван бууз иднэ гэж тооцоход хоногийн хоолны илчлэгийн хэмжээ нь физиологийн нормоос даруй хоёр дахин хэтэрдэг байна.  

Дундаж эрэгтэй хүн өдөрт 2400 ккал, эмэгтэй хүн 2100 ккал илчлэгтэй хоол хүнс идэх хэрэгтэй байдаг бол баярын өдрүүдээр +4000ккал аас дээш иддэг. 

Олон улсын шим судлаач С.Буянтогтохын зөвлөснөөр, 

Хоол идэх үед ходоодноос хүчил ялгаран шингээхэд бэлддэг. Харин хоол идсэний дараа шингэн зүйл ууснаар өнөөх хүчил сарнин хоол шингэх үйл явц удааширч гэдэс дүүрэх, цанхайх гэх мэт таагүй мэдрэмж төрж, дотор гэдэс хямрах эрсдэлтэй. 

Амаар орсон хоол бүрэн шингэж, биедээ шим болон тархах хүртлээ тодорхой хугацаа зарцуулдаг. Дунджаар насанд хүрсэн хүн махан хоолыг шингээхэд дор хаяж 4-5 цагийн хугацаа зарцуулдаг. Энэ хугацаанд өөр зүйл идэхгүй байх нь эрүүл мэнддээ оруулж буй том хувь нэмэр юм. Ногоо жимс, жимсгэнэ зэрэг ислэгтэй хүнсийг махнаас урьдаар идсэнээр ходоод тодорхой хэмжээнд дүүрч, бага ачаалал үүсдэг хэмээн зөвлөжээ. Тэгвэл баярын үеэр махан хоол идэхийнхээ өмнө өглөө босоод хүнсний ногоо, жимсний смүүти, жүүс хийж ууж хэвшицгээе. 

Бэлэг сэлтээ базаая 

Сар шинийн баяр бол бие биеийхээрээ айл хэсэж, ахан дүүс, төрөл садантайгаа учран золгодог баяр. Гэрт зочилсон хүн бүхэнд бэлэг бэлтгэнэ гэдэг нэг том ажлын нэг байдаг.

Ялангуяа ахмад настай аав ээж, эмээ өвөөгийндөө зочдын бэлгийг бэлтгэдэг хүнд бол бүр амаргүй ажил болдог. Тэгвэл үүнийг хөнгөвчлөх бяцхан аргыг танд зөвлөе.  

Цагаан сараар ирсэн хүн тус бүрт гэснээр айл өрхөөр нь тооцоолон хэрэгцээтэй, үлдэцтэй нэг том бэлэг бэлтгэчихсэн нь тэдэнд ч хэрэгтэй таны цаг зав, санхүүд ч хэмнэлттэй байх болно. Жишээлбэл, зочилсон айлуудынхаа тоог гаргаад тосгүй шарагч, блэндэр гэх мэт зүйлс бэлэглэвэл эрүүл чанартай хоол бэлтгэх трэнд болж буй бүтээгдэхүүн бэлгэнд авсандаа баярлах нь дамжиггүй.  

 

 

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Tsagaan_sar_V2_side_7.jpg
474476692_1002148131944218_7836637445661140907_n.jpg
480157797_1019088643583500_6303003422766292028_n.jpg

 

 

 

Гэрээ тохижуулъя 

Айлчлан ирсэн зочид гийчдээ тав тухтай суулган, тансаг тавтай шинэлүүлэх хямдралтай бэлэгтэй тавилганууд Нэкст мебелд хамгийн өргөн сонголттойгоор цагаан сарын ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ үнээр худалдаалагдаж байна.  

https://next.mn/mn/s/furniture

 

 

Гэх мэтчилэн цагаан сарын баяраа өөрсдөдөө хүндрэл учруулалгүй, санхүүгийн дарамт багатайгаар, өөртөө цаг зав гаргаж баярлацгаая. 

УрамшууллуудШинэХямдралтайБрэндХөргөгч, ХөлдөөгчТавилгаПлитк, Шарах шүүгээУгаалгын машинЗурагтЗөөврийн компьютерТоос сорогчDJIНэкст МедиаБайгууллагад
TCL сагсан бөмбөгийн талбай нээлтээ хийлээ | Монголын хүүхэд, залуусын шинэ мөрөөдлийн талбар
2026/08/26 03:42TCL сагсан бөмбөгийн талбай нээлтээ хийлээ | Монголын хүүхэд, залуусын шинэ мөрөөдлийн талбар
Массажны сандлын эрүүл мэндэд үзүүлэх 12 чухал ач тус
2026/08/25 03:47Массажны сандлын эрүүл мэндэд үзүүлэх 12 чухал ач тус
Mike Sharavjamts FAN EVENT
2026/08/13 08:58Mike Sharavjamts FAN EVENT
Бал сараа Балид өнгөрүүлээрэй.
2026/08/10 07:49Бал сараа Балид өнгөрүүлээрэй.
Гэр бүлээрээ ширээ тойрч сууж хооллох нь хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
2026/07/27 03:13Гэр бүлээрээ ширээ тойрч сууж хооллох нь хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
45-60м² байранд ямар буйдан хамгийн тохиромжтой вэ?
2026/07/21 03:1745-60м² байранд ямар буйдан хамгийн тохиромжтой вэ?
7.7 Online Shopping Day
2026/07/07 02:187.7 Online Shopping Day
Ухаалаг хэрэглээ Үлэмж хэмнэлт
2026/07/02 07:57Ухаалаг хэрэглээ Үлэмж хэмнэлт
Хямд Буйдан бол үхлийн аюултай тавилга
2026/06/29 07:33Хямд Буйдан бол үхлийн аюултай тавилга
Герман ба Бразил: Хэзээ ч мартагдашгүй "Шарх" ба "Нэгдэл"
2026/06/23 08:58Герман ба Бразил: Хэзээ ч мартагдашгүй "Шарх" ба "Нэгдэл"
Нүүр
Хадгалсан
Сагс
Хэрэглэгч

Footer

Компани

  • Бидний тухай
  • НУТ ба БОНЗ-ын бодлого
  • Тогтвортой хөгжлийн тайлан
  • Нээлттэй ажлын байр
  • Цахим бэлгийн карт

Тусламж

  • Дэлгүүрийн байршил
  • Бараа захиалах заавар
  • Хэтэвч
  • Асуулт хариулт

Үйлчилгээ

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Буцаалтын нөхцөл
  • Баталгаат засварын нөхцөл

Холбоо барих

  • 7719-9999
  • contactcenter@next.mn
  • Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

Биднийг дагаарай

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Апп татах

Дэлгүүрийн байршил
Бэлгийн карт
7719-9999