
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Asaya брэндийн нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлсэн “Дулаан илчийг АСАА”-1 сайн үйлсийн аян 2024 оны 12 сарын 12-26-ныг дуустал 14 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууссан ба хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу дахин сунгаж 2025 оны 01 сарын 16-г дуустал ахин хэрэгжиж дууслаа.
Хэн бүхний хувцасны шүүгээнд өмсөж ч болохгүй, хаяж ч чадахгүй , багадсан томдсон өвлийн хувцас, гутал байдаг гэдэгт маргах хүн үгүй болов уу.
Идэр ес эхэлсэн өвлийн хүйтэн өдрүүдэд таны өмсөхөө больсон дулаан хувцас хэн нэгэнд хамгийн хэрэгтэй дулаан илч нь байдаг. Тэгвэл Asaya брэнд өмсөхөө больсон дулаан хувцсаа авчирч өгөөд, эрхийн бичиг авах боломжтой “Дулаан илчийг АСАА” аяныг хэрэгжүүлсэн билээ.
Энэхүү аяныг маш олон хувь хүн, бизнес эрхлэгчид, албан байгуулаггууд, төрийн байгууллагууд дэмжин, хуучин төдийгүй шинэ хувцаснууд ч олон тоогоор авчирч өгч байсныг дуулгахад таатай байна. Тус ажил нь нийт 7,672 ш хувцас цугларч, 3,000 хүний дулаан элчийг асааж чаджээ. Тухайлбал,



Та бидний цуглуулж чадсан энэхүү 7672ш дулаан хувцас маань
· Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны 300аад өрхийн 450 хүн,
· Цэцэглэх ирээдүй төрийн бус байгууллагын 45 зорилтот бүлгийн өрхийн 300-аад иргэд, Гачууртад байрлалтай Бадамлянхуа асрамжийн төвийн 50 орчим 9 сараас 18 нас хүртэлх насны хагас болон бүтэн өнчин хүүхдүүд,
· Хос Номин оюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ТББ,
· Дэнжийн 1000, хүчит шонхор, далан давхар, хайлааст, Шар хоолой, Их ам, бага ам, Баяндөхөм, Улиастай, Хужирбулан хэсэг гэх мэт зорилтот бүлгийн өрхүүдэд хувцаснууд маань тараагдаж дулаан өвөлжих боломжийг хангаж чаджээ.


\