
_(1).png?h=4cd7b0e974def6f4a0a29e56a91706bd88b1d7d7)
Нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан, амжилттай хэрэгжсэн нийгмийн нөлөөллийн аянуудыг онцлон танилцуулж, олон талын оролцогчидтой туршлага солилцох зорилготой “Social impact 2025” арга хэмжээ өнөөдөр буюу 2025.02.11-нд зохион байгуулагдлаа.
.jpg?h=b7bbe137c87a60956ebf41796360de7121b5d856)
.jpg?h=b7bbe137c87a60956ebf41796360de7121b5d856)
Энэхүү арга хэмжээнд “Нэкст групп” урилгаар оролцож, бүтэн жилийн турш “Эерэг өөрчлөлтөд түүчээлнэ” уриалгын хүрээнд зохион байгуулсан ажлуудаас төлөөлөл болгон “Дулаан илчийг асаа”, “Мину Монголын Далбаа”, “Хогоо биш байгалиа хадгалъя” зэрэг онцлох нөлөөллийн аянуудаараа илтгэл тавьж Social Impact 2025-н тайзнаа нөлөөллийн аяныг амжилттай зохион байгуулсан арга барил, туршлагаасаа хуваалцлаа.
.png)
“Эерэг өөрчлөлтөд түүчээлнэ” уриан дор хийгдсэн ажлуудаас дурдвал:
“Инээмсэглэл бүхэн үзэсгэлэнтэй”
· Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр аз жаргалтай инээмсэглэж буй эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй бөгөөд тэр гоо үзэсгэлэн ахин давтагдашгүй цор ганц гэдэг уриалга дэвшүүлэн “Инээмсэглэл бүхэн үзэсгэлэнтэй” хэмээх видео контент хийсэн.
.jpg)
“Эр хүн бай, ХҮН бай”
· Эр цэргийн баяраар “Эр хүн” гэдэг нийгмийн тодорхолтолтод тэднийг багтаах гэж бүү хүчлээрэй. Тэд ч бас ХҮН гэх жендерийн тэгш байдлын талаарх уриалгыг гаргасан.

E-WASTE Хогоо биш БАЙГАЛИА хадгалъя
· ISO:14001 хүрээнд санаачлан "Хогоо биш байгалиа хадгалъя" электрон хог хаягдлыг дахин боловсруулах хөтөлбөрийг 2 шаттайгаар амжилттай зохион байгуулж, нийт 8 сая гаруй хандалт авч , 3461 хэрэглэгчдийг хамруулан, 15,297 ширхэг цахилгаан хог хаягдлыг амжилттай цуглуулж чадсан

Мину Монголын Далбаа
Үндэсний эв найрамдал, бахархлыг сурталчлах зорилгоор “Мину Монголын Далбаа” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж, 4160м2 төрийн далбааг эх орондоо бүтээж "Уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн далбаа" Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоож, олон улсад эх орноо сурталчлан таниулсан.

“Positive Next 2025”
· Арван хоёрдугаар сард нийгэмдээ эерэг нөлөөллийг түгээж буй эерэг өөрчлөлтөд түүчээлэгч хүмүүс, албан байгууллагуудыг дэмжиж урамшуулах, тэдгээрийг таниулах зорилготой “Positive Next 2025” ажлыг хэрэгжүүлсэн.


Дулаан илчийг Асаа
· Asaya брэндийн нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлсэн “Дулаан илчийг АСАА”-1 сайн үйлсийн аян 2024 оны 12 сарын 12-26-ныг дуустал 14 хоногийн хугацаанд амжилттай зохиогдож дууссан ба хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу дахин сунгаж 2025 оны 01 сарын 16-г дуустал ахин хэрэгжиж дууслаа. Таны өмсөхөө больсон ч хадгалсаар байдаг дулаан хувцас хэн нэгэнд хамгийн хэрэгтэй өвлийг давах дулаан илч нь байдаг юм шүү хэмээн өмсөхөө больсон хувцасаа авчирч өгсөн хүмүүсийн эрхийн бичгээр урамшуулан өвлийн хувцас цуглуулах “Дулаан илчийг АСАА” сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Энэхүү аяныг маш олон хувь хүн, бизнес эрхлэгчид, албан байгуулагууд дэмжин, хуучин төдийгүй шинэ хувцаснууд ч олон тоогоор авчирч өгч байсныг дуулгахад таатай байна. Тус ажил нь нийт 7,672 ш хувцас цугларч, 3,000 хүний дулаан илчийг асааж чаджээ.

