Цагаан сараар авсан бэлгийн 64 хувь хэрэгцээгүй байдаг

Цагаан сараар авсан бэлгийн 64 хувь хэрэгцээгүй байдаг

Цагаан сараар авсан бэлгийн 64 хувь хэрэгцээгүй байдаг

Цагаан сар: Амар байна уу?

Сар шинийн баяр бол Монголчуудын уламжлалт баяр бөгөөд цаг улирлын буюу өвлийг өнтэй давж, хавартай золголоо хэмээн бэлгэддэг.  

Цагаан сарын баяраа Монголчууд жилээс жилд өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Улаанбаатар хотын өрхийн 80 хувь нь, хөдөө орон нутгийн өрхийн 94 хувь нь цагаан сарын баярыг тэмдэглэдэг гэсэн судалгааг Монголын тэргүүлэгч судалгааны компани MMCG буюу  Mongolian Marketing Consulting Group гаргажээ.

Баярын нийт төсвийн 60 гаруй хувийг зочдын гарыг цайлгах бэлгэнд зарцуулдаг байна.

 Харин цагаан сараар авсан бэлэг нь хэр хэрэгцээтэй байдаг
талаар тодруулахад 64 хувь нь хэрэгцээгүй гэж хариулсан байна.

Тэгвэл бид та бүхэндээ ирсэн зочдодоо хэрхэн хэрэгцээт, таалагдах бэлгийг бэлтгэх талаар бяцхан санааг дэвшүүлж байна.   

Сар шинийн бэлэг нь хувь хүртээхтэй холбоотой бөгөөд бэлгэдлийн шинжтэй зүйл юм. Өөрөөр хэлбэл, өөрийн хишиг буянаас, эсвэл өөрийн сайн сайхнаас хамаатан садандаа хувь хүртээж буй хэлбэр хэмээн түүх судлаач С.Бямбадорж ярилцлагадаа дурдсан байдаг.

Цагаан сараар ирсэн зочдод бэлэг бэлтгэх гэдэг баярын бэлтгэл хангах нэг том ажлуудын нэг байдаг. Тэгвэл ирсэн зочиддоо хэрэгцээтэй, үлдэцтэй бэлэг бэлтгэх, Цагаан сарын бэлтгэлээ хангах тун АМАРХАН аргыг зөвлөе.

Гэр бүлийн хүн тус бүрт бэлэг бэлтгэх нь эдийн засаг, цаг хугацааг ихээхэн зарцуулах юм. Үүнийхээ оронд бид шинэ хандлага, хэв маягт уриалж айл өрх бүрт нь хэмээн гэр бүлд дунд нь хэрэгцээт бэлэг бэлэглэдэг болцгооё.

Жишээлбэл, гэр бүлээрээ хэн бүхэн нь хэрэглэж болохуйц

·        Амттай эрүүл хоол бэлтгэх махны машин, холигч, тосгүй шарагч

·        Үс арчилгааны бүтээгдэхүүн

·        Анхны сар шинийн баяраа үзэж буй бяцхан ач зээдээ хүүхдийн хувцас тусад нь угаах мини угаалгын машин

·        Ус цэвэршүүлэгч

Гэх мэт хэзээд чухал ач холбогдолтой хэрэг болохуйц бүтээгдэхүүнүүдийг бэлэглэхэд зочдод тань таалагдана гэдэгт 100% итгэлтэй байна.

Танд санал болгож буй барааг энэхүү холбоосоор орж үзээрэй. https://next.mn/mn/TsagaanSarMain

Цагаан сараар авсан бэлгийн 64 хувь хэрэгцээгүй байдаг