Онлайн лизингийн үйлчилгээ



Storepay аппликэйшнийг ашиглан худалдан авалтын төлбөрөө 4 хуваан 15 хоногийн зайтай төлөх бөгөөд жишээ нь: Та дэлгүүрээс 400,000 төгрөгийн бараа авахад төлбөрийг нь 100,000 төгрөгөөр 4 удаа хийнэ. 250,000 төгрөгийн худалдан авалтыг 62,500 төгрөгөөр 4 удаа гэх мэтчилэн. Storepay ашиглан худалдан авалт хийх доод үнийн дүн 100,000 төгрөг.
Storepay нь ямар ч хүүгүй, шимтгэлгүй, төлбөргүй бөгөөд үргэлж тийм байх болно. Зөвхөн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд торгууль бодогдоно. Иймд та төлөлтөө хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэлгүй хийснээр юу ч илүү төлөхгүй хүссэн зүйлээ төлбөрийн таатай нөхцөлөөр авах боломжтой юм.


Та өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг урьдчилгаагүй, шимтгэлгүйгээр 1-3 сарын хугацааанд 2-6 хуваан төлөх боломжтой.

Хэрэглэгч та Simple аппликейшнаар дамжуулан хүссэн цахилгаан бараа, тавилга, технологийн бүтээгдэхүүнийг 3-24 сарын хугацаанд, 20 сая хүртэлх үнийн дүнгээр зээлээр авах боломжтой.

LendMN-ийн зээлийн эрхтэй харилцагч та 100,000₮-2,000,000₮ хүртэлх үнийн дүн бүхий хүссэн цахилгаан бараа, тавилгаа урьдчилгаагүй Шууд аваад, хүү, шимтгэлгүй Хувааж төлөх нөхцөлтэй үйлчилгээ юм..


Урьдчилгаагүй, 1-15 сар хүртэлх хугацаагаар эргэн төлөх өдрөө өөрөө сонгоод 3,5 сая төгрөг хүртэлх цахилгаан бараа, тавилгаа зээлээр авах боломжтой.
Хүүгүй, Шимтгэлгүй 1,5 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй цахилгаан бараа, тавилгаа 5 удаа хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой.