
Бууз
Сар шинийн баярын ширээний гол чимэг болох буузаа хийхдээ ажлыг тань хамгийн ихээр хөнгөвчлөх махны машин ашиглах хийгээрэй. Мөн эрүүл, чанартай хөлдөөгчийг сонгон хөлдөөх нь хоолны амт чанарыг алдагдуулахгүй бүтээгдэхүүн сонгоорой.
Бэлэг
Сар шинийн баяр бол бие биеийхээрээ айл хэсэж, ахан дүүс, төрөл садантайгаа учран золгодог баяр. Гэрт зочилсон хүн бүхэнд бэлэг бэлтгэнэ гэдэг нэг том ажлын нэг байдаг. Тэгвэл зочдынхоо гарыг цайлгах бэлгэндээ тэдэнд хэрэгцээтэй, үлдэцтэй бэлэг бэлэглэх тэдэнд хамгийн таалагдахуйц бэлэг болох нь дамжиггүй.
Цагаалга
Цагаан сарын шинийн хамгийн гол идээ бол ЦАГААЛГА билээ.
Шинийн нэгний өглөө цайгаа чанаж уугаад, цагаалгаа амсана. Ингэснээр аливаа хар юмыг цайлгаж, эерүүлж байгаа гэсэн утгатай. Тэгвэл таны баярын ширээний гол идээгээ бэлтгэхэд будааг тань таны хүссэн амт чанараар бэлтгэж өгөх бүх төрлийн будаа агшаагч байхад та юунд ч санаа зоволтгүй.
Бөх
Сар шинийн баярыг үндэсний бөхийн барилдаангүйгээр төсөөлөхөд бэрх. Битүүний өдөр битүүлж суухдаа бид бөхөө үзэн баясацгааж, шинийн нэгэн хоёрны өдрүүдэд золгохдоо бөхийн сонин сайхныг ярилцдаг билээ. Хүчит бөхчүүд ч бас Цагаан сарын барилдааныг тухайн жилийн өнгө тодорхойлох барилдаан гэж үзэн, сайн барилдахыг ихэд хичээдэг уламжлалтай.
Тэгвэл бөхийн барилдааны торгон агшныг өнгө дуугаралтын өндөр чанартай чанартай, дүрсний давтамж буюу 166Hz ийн үзүүлэлттэй зурагтуудаас сонголтоо хийн үзээрэй.
Сүүтэй цай
Монголчуудын амьдрал дундах нэг төрлийн ундаа болсон сүүтэй цай нь харь нутгийн хүмүүс ч амтархан уудаг ундаа болох юм. Монголчууд ирсэн гийчин зочиндоо сүүтэй цай аягалан барьж амар мэндийг нь эрж хүндэтгэж байгаагаа илэрхийлдэг.
Их цэвэрлэгээ
Цагаан сарын бэлтгэл ажлын нэг гол хэсэг бол их цэвэрлэгээ байдаг. Баярын өмнө айл бүр их цэвэрлэгээ хийж, эд хогшилдоо угаалга цэвэрлэгээ хийдэг.
Их цэвэрлэгээндээ бид гэртээ ухаалаг төхөөрөмжүүд буюу аяга таваг угаагч, ухаалаг тоос торогч, бүрэн автомат угаалгын машин гэх мэт төхөөрөмжүүдтэй байхад цаг хугацаа эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй сонголт байж болох юм.
Нэг аваад тавьчихсан байхад дор хаяж 10 жил хэрэглэнэ шүү дээ.
Ухаалаг утасгүй тоос сорогч бол ганцхан тоос
сорогчоор хивс шалнаас гадна хөшиг, буйдан, булан тохой гээд олон газрыг цэвэрлэж болдогоороо давуу талтай.
Аяга таваг угаагчийн ач тус гэхэд монголчуудын дунд түгээмэл асуудал болох хелико бактери, ходоод гэдэсний халдварт өвчний нян бактерийг устгах, ариутгах технологитой. Мөн баяраар олон хүний аяга таваг угаах их ажлаас өөрийгөө чөлөөлж, үлдсэн цагаа гэр бүл, ахмад буурлуудтайгаа тухлан уулзах цагийн танд гаргаж өгнө гээд тоочоод баршгүй олон давуу тал түүнд бий.
Дээл
Дээл нь олон мянган жилийн түүхтэй Монголчуудын үндэсний хувцасны нэг юм. Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.
Золгох
Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно.
Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.