
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 бол эмэгтэйчүүдэд талархлаа илэрхийлж хайрыг мэдрүүлж, амьдралын нэгэн онцгой өдрийг бүтээхэд хамгийн тохирсон өдөр билээ. Тиймээс бид энэ өдрөөр ээж, эмээ, эгч, найз бүсгүйгээ баярлуулахад тань тухлах “Онцгой шипи”-г хүргэе.
Баярын өдрийн хамгийн гол зүйлсийн нэг бол “Баярын ширээний амтат зоог” байдаг. Тэгвэл хийхэд амархан бөгөөд амттай болдог хоол болон амттаны жорыг хүргэж байна.
Сүүн кремтэй торт
Хийх арга:
Гурил, хөөлгөгч, давсаа хамт шигшинэ. Өндгийг шар цагаанаар нь хуваана. Өндөгний цагааныг миксердэж хөвсгөр болсны дараа 100 гр элсэн чихэр нэмнээд, дахиад миксердэнэ. Харин дараа нь маслыг миксерээр бяцлаад сайтар хутгана. Үүний дараа шигшсэн гурил сүүнээс бага багаар нэмээд хутгаарай. Дээр нь ваниль, миксердсэн өндөгний цагаанаа нэмээд хутгана. Ийнхүү бэлдцээ хийсний дараа листээ маслоор тослоод цаасаа дэвсэнэ. Ийнхүү зуурмагаа хувааж листэндээ тэнцүү хийгээд, 180С 25-30 минут шарах шүүгээндээ хийж шарна. Сүүлд нь крем болон жимсээр чимэглээд баярын ширээний амтат бялуу бэлэн болно.
Торт хийх шарах шүүгээний хувьд хамгийн тохиромжтой нь Hansa брэндийн бүтээгдэхүүн байдаг. Учир нь Hansa брэндийн шарах шүүгээний хувьд 𝟑 минутад урьдчилж халаах тохиргоо, угааж цэвэрлэх тохиромжтой авагддаг хаалга, аль ч түвшинд байсан таны хоолыг бүх талаас нь жигд халааж, хоолны болцыг ижил байлгадаг. Мөн 𝐒𝐨𝐟𝐭 𝐬𝐭𝐞𝐚𝐦 технологийн тусламжтайгаар гаднаа шаржигнасан, дотроо зөөлөн нарийн боовыг уурын технологиор бэлтгэдэг нь торт, кекс нарийн боов хийх сонирхолтой хүмүүст хамгийн зөв сонголт байх болно.