Нэгдмэл удирдлагын тогтолцооны бодлого
Нэгдмэл удирдлагын тогтолцоо ба Байгаль орчин, Нийгэм, засаглалын бодлого
Бид нийгмийн өмнө хүлээсэн тогтвортой байдлын зорилго, зорилтуудыг дэмжин ажиллах хариуцлагынхаа хүрээнд ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандарт, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо зэрэг олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Компанийн Байгаль орчны бодлого
Нэкст Групп нь өөрийн үйл ажиллагааныхаа улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөө арилгах, Монгол улсын хууль, стандартаар зөвшөөрөгдөх хамгийн бага түвшинд хүргэх, түүнчлэн нөөцийг зохистой ашиглах зорилгоор удирдлагын тогтолцоогоо Олон улсын стандартад нийцүүлж, тасралтгүй сайжруулна.

Монгол Улсын байгаль орчны тухай хууль, стандартуудыг нийт үйл ажиллагаандаа мөрдөнө
Хог хаягдлыг ангилан ялгаж, хаягдлын хэмжээг бууруулах, дахин ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд өрх гэрүүдийн хэрэглээнээс гарсан тавилга болон цахилгаан барааны хаягдлыг дахин ашиглах, байгаль орчинд аюулгүй болгоход хувь нэмэр оруулна
Эрчим хүч, ус, дулаан, цаас, түлш шатахуун гэх мэт байгалийн нөөцийн ашиглалтандаа хяналт тавьж, нэгж ажилтан, салбарт ноогдох хэрэглээг бууруулах, байгаль орчинд ээлтэй нөөцөөр орлуулах чиглэл баримтална.
ISO14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцооны Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж, байнга сайжруулна
Ажилтан, хэрэглэгч, харилцагч болон бусад сонирхогч талуудынхаа байгаль орчныг хамгаалах болон байгальд ээлтэй бүтээгдэхүүн сонгож, ашиглах ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зөв хандлагыг бий болгох сургалт, сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулна