Дэлгүүрийн байршил
Бэлгийн карт
7719-9999
main logologo
Харьцуулах

Хадгалсан

Сагс

УрамшууллуудШинэХямдралтайБрэндЗурагтУгаалгын машинХөргөгч, ХөлдөөгчЗөөврийн компьютерПлитк, Шарах шүүгээТоос сорогчDJIТавилгаНэкст МедиаБайгууллагад

Баталгаат засварын нөхцөл

Баталгаат засварын нөхцөл

Баталгаат засварын нөхцөл

  1. Баталгаат засварын хугацаанд хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэмтлээс бусад гэмтлийг “Нэкст Электроникс” ХХК баталгаат засварт хүлээн авч үнэ төлбөргүй засварлана.
  2. Энэхүү баталгааны хуудсанд зааснаас өөрөөр баталгаа гаргаж өгөхгүй.
  3. Баталгаат засварын хуудас нь худалдан авсан барааны төлбөрийн баримтын хамт хүчинтэй.
  4. Баталгааны хуудсыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй болохыг анхаарна уу! ( Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд байгууллага нөхөж олгох үүрэг хүлээхгүй болно!)
  5. Гэмтэлтэй барааг засварын төвд хүргэх болон буцаан авах тээврийн зардлыг “Нэкст Электроникс” ХХК хариуцахгүй болно.
  6. Та засвар үйлчилгээний төвөөр засвар хийлгэхдээ гэмтэлтэй барааны цэвэр байдлыг хангана уу!!!
  7. Баталгаат хуудсанд:
    • Бараа олгогчийн тамга тэмдэг дарагдсан байх
    • Баталгаат хуудсанд тухайн барааны мэдээлэл бичигдсэн байх
    • Барааны нэр, загвар, серийн дугаар, худалдан авсан огноо, худалдан авагч болон худалдааны ажилтны нэр бүтэн, гаргацтай бичигдсэн байх.
    • Үйлчлүүлэгч та хүргэлтээр бараа бүтээгдэхүүн хүргүүлсэн тохиолдолд баталгааны хуудсанд барааны серийн дугаар болон бараа олгогчийн тамга тэмдгийг заавал даруулна уу!!!
  8. Барааг засварлах:
    • Засагдах боломжтой барааг сольж өгөхгүй ба барааны үнийг буцаан олгохгүй, зөвхөн үнэ төлбөргүй засварлана.
    • Баталгаат засварт сэлбэг шаардагдахгүй нөхцөлд 1-14 хоног хүртэлх хугацаанд засварлана.
    • Хэрэв үйлдвэрлэгчээс сэлбэг захиалах шаардлагатай бол 30-90 хоног дотор засварлана.
  9. Барааг сольж өгөх:
    • Засварлах боломжгүй бол барааг буцаахгүйгээр ижил нэр төрлийн бараагаар сольж өгнө.
    • Заасан хугацаанд багтаан засварлаагүй тохиолдолд ижил бараагаар сольж өгнө.
    • Барааг 3-н удаа засварлагдсан бол буцаахгүйгээр ижил нэр төрлийн бараагаар сольж өгнө. Хэрэв ижил нэр төрлийн бараа байхгүй тохиолдолд тухайн үнийн дүнтэй тэнцэх бараагаар сольж өгнө.
    • Баталгаат засварт ирсэн бараа нь засагдах боломжгүй нь тогтоогдоод сольж өгөх тохиолдолд уг гэмтэлтэй барааны ашигласан хугацаа болон элэгдлийг тооцон барааны үнийн дүнгээс элэгдэл хорогдлын төлбөрийг суутган авч барааг солино. /Үүнд: бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол хамаарна./
    • Гэмтэлтэй барааг сольж өгсөн тохиолдолд баталгааны хуучин хугацаа өөрчлөгдөхгүй ба дахин сунгагдахгүй, анхны бараанд өгсөн баталгаат хугацаа хэвээр байна.
  10. Баталгаат засварт хамаарахгүй нөхцөл:
    • Барааны ашиглалтын заавар зөрчсөн
    • Бусад газраар засвар хийлгэсэн
    • Цахилгаан хүчдэлийн хэлбэлзэл болон уг барааны зааврын дагуух тэжээл хэрэглээгүйгээс үүссэн гэмтэл
    • Доргиох унагаах зэргээр эд ангийг механикаар гэмтээсэн гэмтэл
    • Программ хангамжаас үүдэлтэй гэмтэл
    • Тухайн барааны дагалдах хэрэгслүүдэд хамаарахгүй /удирдлага, холбогч кабель, зай, залгуур, хөргөгчийн ламп, үнэр дарагч, принтер болон хувилагч машины хор гэх мэт/
    • Баталгааны хуудсанд тухайн барааны мэдээлэл тохирч байх ба мэдээллийг арилгасан, засварласан, өөрчилсөн болон харагдахааргүй болгосон
    • Лац хөдөлсөн
    • Баталгаат засварын хугацаа дууссан
    • Ахуйн болон хувийн хэрэглээнд зориулсан барааг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан
    • Үйлдвэрийн схем дизайныг өөрчилсөн
    • Барааны дотор гадны биет, бодис, шингэн, шавж гэх мэт орсноос үүссэн гэмтэл
    • Чанар муудсан хуурамч хэрэгсэл / Хуурцаг, DVD, VCD, хальс батарей гэх мэт/,,хэрэгслээс үүдсэн гэмтэл.

Footer

Компани

  • Бидний тухай
  • НУТ ба БОНЗ-ын бодлого
  • Тогтвортой хөгжлийн тайлан
  • Нээлттэй ажлын байр
  • Цахим бэлгийн карт
  • Хамтран ажиллах

Тусламж

  • Дэлгүүрийн байршил
  • Бараа захиалах заавар
  • Хэтэвч
  • Асуулт хариулт

Үйлчилгээ

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Буцаалтын нөхцөл
  • Баталгаат засварын нөхцөл

Холбоо барих

  • 7719-9999
  • contactcenter@next.mn
  • Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

Биднийг дагаарай

Апп татах

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Нүүр
Хадгалсан
Сагс
Хэрэглэгч