

Технологи нь дотроо, урлаг нь гаднаа.
Телевизийг зөвхөн контент үзэх төхөөрөмж гэж харах үе өнгөрч байна.
TCL Premium QLED A400M нь дэвшилтэт дүрсний технологийг минимал дизайн, Art Gallery горимтой хослуулж, зурагтыг гэрийн интерьерийн нэг хэсэг болгон шинэ өнцгөөс харуулна.
Унтраалттай үедээ орон зайг чимэх уран зураг мэт харагдаж, асаалттай үедээ кино, спорт, тоглоомын ертөнцийг өндөр чанартай дүрс, хүчирхэг дуугаралтаар хүргэнэ.
Зурагт унтраастай үед, урлагийн бүтээл
A400M-ийн Art Gallery горим нь зурагт ашиглагдаагүй үед дэлгэцийг сонгосон уран бүтээлээр чимэглэх боломжийг олгоно. Сонгодог уран зураг, импрессионизм, contemporary art, abstract art, digital art зэрэг төрөл бүрийн бүтээлээс сонгож, интерьер болон өөрийн хэв маягт тохируулан дэлгэцийн төрхийг өөрчлөх боломжтой.
TCL A400M-ийн Art Gallery орчинд 100,000+ AI-generated artwork багтсан бөгөөд энэ нь зурагтыг ашиглаагүй үед ч орон зайн нэг хэсэг болгон ашиглах боломжийг нэмэгдүүлнэ.
Ultra-Slim Flat-back: Интерьерийн нэг хэсэг болох дизайн
A400M-ийн Ultra-Slim Flat-back дизайн нь цэвэрхэн, минимал төрхийг бүрдүүлж, зурагтыг хананд ойр байрлуулан интерьерийн зохион байгуулалттай уусгахад чиглэгдсэн.Нимгэн хийц, цэвэр шугам, минимал төрх нь зурагтыг өрөөний бусад элементээс тусгаарлагдсан цахилгаан хэрэгсэл бус, орон зайн дизайны нэг хэсэг мэт харагдуулна.Тиймээс A400M нь зөвхөн зурагт биш, интерьерийн ерөнхий төрхийг бүрдүүлэхэд оролцох Art TV шийдэл юм.
QD-Mini LED: Гоо зүйн цаадах дүрсний технологи
QD-Mini LED технологи нь Mini LED болон Quantum Dot технологийг хослуулж, дэлгэцийн гэрэл, сүүдэр болон өнгийг илүү нарийн удирдахад чиглэнэ.
Үүнийг дараах технологиуд дэмжинэ:
Ингэснээр A400M-ийн дэлгэц зөвхөн интерьерийн нэг хэсэг болохоос гадна кино, спорт, тоглоом зэрэг контент бүрийн дүрслэлийг илүү нарийн мэдрүүлэхээр бүтээгдсэн.
Нэг дэлгэц. Олон төрлийн хэрэглээ
A400M-ийн онцлог нь нэг л хэрэглээгээр хязгаарлагдахгүй.
Уран зураг
Зурагт үзэхгүй үедээ Art Gallery горимоор орон зайгаа чимнэ.
Кино театр
Өндөр чанарын дүрс, хүчирхэг дуугаралтаар кино, цувралын мэдрэмжийг нэмэгдүүлнэ.
Gaming дэлгэц
Өндөр refresh rate болон тоглоомд чиглэсэн дүрсний технологиор тоглоомын туршлагыг дэмжинэ.
Smart TV
Өдөр тутмын контент, streaming болон ухаалаг функцүүдийг нэг дэлгэцэд нэгтгэнэ.
TCL Premium QLED A400M
Зурагт үзэх үедээ дэлгэц.Зурагт үзэхгүй үедээ уран зураг.