

Нэкст Групп ХХК үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 23 жилийн турш хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн дэлхийн тэргүүлэгч брэндийн цахилгаан бараа, тавилгыг албан ёсны эрхтэйгээр хүргэсээр ирсэн билээ. Энэхүү түүхэн ойгоо тохиолдуулан хэрэглэгчдэдээ талархлаа илэрхийлэх “Thank You 23” урамшуулалт худалдааг 10-р сард зарлаж байна.
Энэ удаагийн урамшууллаар хэрэглэгчид 23,000 бонус онооны бэлэг авахын зэрэгцээ худалдан авалтын үнийн дүнгээс хамааран 2.3%-23% хүртэл бонус оноо хуримтлуулах боломжтой. Ингэснээр та дуртай бараагаа худалдан авахдаа нэмэлт бонус цуглуулж, дараагийн худалдан авалтдаа ашиглан бодит хэмнэлт гаргах боломжтой юм.
23 жилийн ойдоо зориулсан 23,000 бонус онооны бэлэг
“Thank You 23” урамшууллын хүрээнд Нэкстийн Next Loyalty гишүүнчлэлд бүртгүүлсэн хэрэглэгч бүр 23,000 бонус онооны бэлэг авах боломжтой. Та https://nextelectronics.app/ веб сайтаар нэвтэрч, гишүүнчлэлээ үүсгэн ойн баярын бэлгээ аваарай.
Мөн худалдан авалт бүрээс бонус оноо хуримтлуулж, цаашдын цахилгаан бараа, тавилгын худалдан авалтдаа ашигласнаар Нэкстээс авах бараа бүрээсээ илүү үнэ цэнийг хүртэх боломжтой.
23 жилийн турш хамт байсан танд баярлалаа
Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Нэкстийг сонгон үйлчлүүлж, бидний хөгжил дэвшлийн нэг хэсэг байсаар ирсэн хэрэглэгч бүрд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний хамтдаа бүтээсэн энэ түүх бол итгэлцэл, үнэнч харилцааны үнэ цэнтэй илэрхийлэл юм.
Тиймээс Нэкстийн 23 жилийн ойг хэрэглэгч бүртэйгээ хамт тэмдэглэж, талархлаа бодит үнэ цэнтэй урамшууллаар илэрхийлж байна. “Thank You 23”
23 жилийн турш биднийг сонгон үйлчлүүлж, технологийн дэвшлээр амьдралын чанар, цаг хугацааг хэмнэсэн цахилгаан бараа, амар амгалан, тав тухтай орчныг бүрдүүлэх гэр ахуйн тавилгыг сонгон хэрэглэж ирсэн эрхэм хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.