

Жоу Гуохай-н ээж олон жилийн турш хүнд хөдөлмөр эрхэлсний улмаас нуруу, мөр нь байнга өвддөг болжээ. Ээжийнхээ энэ шаналал, зовуурийг өдөр бүр харж зүрх нь шимширдэг байсан хүү өвдөлтийг нь хөнгөлөх арга замыг үргэлж хайн, бодож явдаг байв.
Нэгэн удаа Япон улсад аялах үеэрээ тэрээр массажны сандлыг анх удаа туршиж үзжээ. Алжааж ядарсан булчингууд нь суларч, бүх бие нь хөнгөрөөд ирэх тэр агшинд хүү өөрийгөө бус, хамгийн түрүүнд хайрт ээжийгээ санаж, "Ээжид минь л яг ийм мэдрэмж хэрэгтэй дээ" гэж бодон тэрхүү сандлыг ээждээ зориулан гэр рүүгээ илгээжээ.
Хэдхэн удаа хэрэглэсний дараа ээжийнх нь бие илт хөнгөрч, нүүрэнд нь удаан хугацаанд харагдаагүй тайван, намуухан инээмсэглэл тодорч байв. Ээж нь баярласандаа: “Өвдөлт ийм хурдан намддаг гэж байдгаа!” хэмээн уулга алдаж, хүүгээ тэврэн баярласан гэдэг.
Ээжийнхээ өвдөлтийг өчүүхэн ч болох нь ээ намжааж чадсан тэрхүү мөч хүүгийн амьдралын зорилгыг бүрмөсөн өөрчилсөн юм. Тэрээр зөвхөн өөрийн ээжийг бус, дэлхийн бүх аав, ээжүүдэд туслах, тэдэнд энэхүү халамжийг мэдрүүлэхийг хүсжээ. Ийнхүү ээждээ туслах гэсэн хүүгийн хайраас дэлхийн олон сая гэр бүлд тухтай амралт, халамжийг бэлэглэгч iRest брэнд үүссэн түүхтэй.
iRest бол зүгээр л нэг массажны сандал биш юм. Энэ бол хайртай хүмүүсийнхээ алжаалыг тайлж, өвдөлтийг нь хуваалцаж, тэдэндээ өдөр бүр чин сэтгэлийн халамж мэдрүүлэх хайрын илэрхийлэл билээ.
Аав, ээжийнхээ бидний төлөө зориулсан олон жилийн ачийг бид бүрэн хариулж чадахгүй ч байж болно. Харин тэднийхээ амралт, эрүүл мэндэд анхаарч, хайр халамжаа яг одооноос мэдрүүлэх боломж бидэнд бий.
Next Mebel-ийн зүгээс ахмадуудаа зориулан 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулах iRest брэндийн тусгай эвент-д аав, ээжийнхээ хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эвентэд оролцсоноор:
Тэднийхээ амралт, эрүүл мэндэд анхаарч, хайр халамжаа яг одооноос хамтдаа мэдрүүлцгээе. iRest - Хайраар бүтээгдэж, халамжаар үргэлжилнэ.
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар
Танд санал болгож буй бараа: