

10-р сарын 11-ний өдөр дэлхий даяар дуртай амтны нэг болох хиамтай пиццаг онцлон тэмдэглэдэг байна. Энэ өдрийг гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа пицца авч идэхийн зэрэгцээ гэртээ өөрсдийн гараар бэлтгэж, халуунаар нь амтлан гэртээ нэг өдрийг өнгөрүүлдэг байна.
Тиймээс энэ өдрийг тохиолдуулан гэрийн гал тогоондоо шинэхэн, халуун пицца бэлтгэхэд тохиромжтой цахилгаан зуухыг санал болгож байна.
Амттай, жигд болсон пиццаны нууц нь зөвхөн орц, зуурмагтаа биш. Зуухны жигд халаалт болон тохирох температур, горим мөн чухал үүрэгтэй.
Энэ удаагийн хиамтай пиццаны өдрөөр гал тогоондоо өөрийн гараар пиццагаа бэлтгэж, зуухнаас гарсан халуун пиццаны амтыг гэр бүлийнхэнтэйгээ хамт мэдрээрэй.

Rotenzo цахилгаан зууханд пиццагаа илүү амттай болгох нь
Rotenzo 76L багтаамжтай, тавилгад суурилуулдаг цахилгаан зуух нь пицца болон өдөр тутмын төрөл бүрийн хоолыг гэрийн гал тогоондоо хийхэд тохиромжтой.
Пиццаны доод хэсгийг шаржигнуур болгохыг хүсвэл Bottom Heating буюу доод халаалтын горимыг сонгож болно. Ингэснээр пиццаны суурь доороосоо жигд халж, гадна талдаа шаржигнуур, дотроо зөөлөн болох нөхцөл бүрдэнэ. ️
Aeroperfect™ технологи нь халууныг зуухны дотор жигд хуваарилахад тусалж, пиццаны гадаргуу болон суурийг жигд болгоно.
Preheating with Booster горимын тусламжтайгаар зуухаа хурдан урьдчилан халааж, пиццагаа хийхэд шаардлагатай температурыг богино хугацаанд бүрдүүлэх боломжтой.
Харин пиццанаас гадна Convection, Bottom heat + top heat, Large grill, Small grill + convection зэрэг нийт 6 төрлийн горимоос хоолондоо тохируулан сонгож болно.
76L-ийн багтаамж нь гэр бүлээрээ идэх том хэмжээний пицца болон нэг дор хэд хэдэн төрлийн хоол бэлтгэхэд хангалттай зай багтаамжтай.
Хоол хийсний дараа цэвэрлэгээ ч бас чухал. Steam Cleaning болон Easy Cleaning door system нь зуухны цэвэрлэгээг илүү хялбар болгож, SoftClose® door нь хаалгыг зөөлөн, чимээгүй хаахад тусална.
Өөрөөр хэлбэл, нэг пицца хийхэд хэрэгтэй зүйл нь зөвхөн гурил, бяслаг, хиам биш. Зөв температур + зөв горим + жигд халаалт бас амтны нэг хэсэг юм.
Танд санал болгож буй бараа