

Цахилгаан бараа худалдан авахдаа бид ихэвчлэн үнэ, загвар, үзүүлэлт, хүчин чадал зэрэгт анхаардаг. Харин нэг чухал зүйлийг худалдан авалтынхаа өмнө асууж хэвших хэрэгтэй нэгэн асуулт бий.
“Хэрэв асуудал гарвал хаана хандах вэ?”
Хөргөгч, угаалгын машин, телевизор, тоос сорогч зэрэг цахилгаан барааг бид олон жилийн турш ашигладаг. Тиймээс зөвхөн худалдан авах үеийн сонголт төдийгүй ашиглалтын явцад гарч болзошгүй техникийн асуудлыг хэрхэн, хаана, ямар үйлчилгээтэйгээр шийдвэрлэх вэ гэдэг нь хэрэглэгчийн хувьд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болдог.
Цахилгаан бараанд техникийн асуудал гарах үед хэрэглэгчийн хувьд хамгийн түрүүнд тулгардаг зүйл бол хаана хандах вэ хаана илүү чанартайгаар засах бол гэсэн асуулт байдаг.
Харин тухайн бүтээгдэхүүнийг борлуулсан байгууллага нь өөрийн албан ёсны баталгаат засвар үйлчилгээний төвтэй бол хэрэглэгч аливаа техникийн асуудлаа түргэн шуурхай, найдвартай шийдвэрлүүлэх боломжтой болдог..
Ингэснээр хэрэглэгч засварын газар хайж цаг алдах, хаана хандахаа мэдэхгүй эргэлзэх зэрэг хүндрэлээс зайлсхийж, бүтээгдэхүүн худалдан авснаас эхлээд дараах үйлчилгээ хүртэл бүх хэрэгцээгээ нэг дороос авах давуу талыг эдэлдэг.
Засварын үйлчилгээнд зөв оношилгоо, мэргэжлийн техникчээс гадна тухайн төхөөрөмжид тохирох сэлбэг хэрэгслийн чанар, эх үүсвэр чухал үүрэгтэй.
Ялангуяа тухайн бүтээгдэхүүний шаардлагатай сэлбэгийг баталгаагүй эх үүсвэрээс ашиглах нь төхөөрөмжийн хэвийн ажиллагаа болон цаашдын урт хугацааны ашиглалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.
Тиймээс засварын төвийн хувьд шаардлагатай сэлбэг хэрэгслийг албан ёсны эрхтэй, баталгаатай эх үүсвэрээс захиалан авчрах нь засвар үйлчилгээний чанарыг хангах нь хамгийн чухал хэсэг болдог.
Next Electronics-оос цахилгаан бараагаа худалдан авснаар хэрэглэгч танд дараах давуу талуудыг олгож өгөх юм.
Баталгаат хугацаанд техникийн асуудал гарсан тохиолдолд Next Service-д хандан бүтээгдэхүүнээ мэргэжлийн түвшинд оношлуулж, баталгааны нөхцөлийн дагуу засвар үйлчилгээ авах боломжтой.
Мөн засвар хийхэд шаардлагатай сэлбэг хэрэгслийг албан ёсны эрхтэй, баталгаатай газраас захиалан авчирч, тухайн төхөөрөмжид тохирох сэлбэгээр засвар үйлчилгээг гүйцэтгэхийг зорьдог.
Ингэснээр хэрэглэгчийн хувьд “хаанаас худалдан авах вэ?” болон “асуудал гарвал хаана хандах вэ?” гэсэн хоёр асуудал нэг дор шийдэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, цахилгаан бараа худалдан авахдаа та зөвхөн үнэ, үзүүлэлт, загварыг нь сонгож байгаа биш, харин ашиглалтын бүхий л хугацаанд дагалдах баталгаат засвар үйлчилгээ, мэргэжлийн дэмжлэг, албан ёсны сэлбэгийн хүртээмж болон бүтээгдэхүүнээ илүү урт хугацаанд найдвартай ашиглах боломжийг хамтад нь сонгож байгаа гэсэн үг юм.
Цахилгаан бараа сонгохдоо дараахыг анхаараарай:
Тиймээс цахилгаан бараа худалдан авахдаа “эвдэрвэл яах вэ?” гэдэг асуултыг бас хамт бодоорой.
Next Electronics-оос худалдан авсан бүтээгдэхүүнээ Next Service-ийн мэргэжлийн засвар үйлчилгээтэй хослуулан ашигласнаар хэрэглэгч худалдан авалтын дараах үйлчилгээгээ илүү найдвартай, сэтгэл амар эдлэх боломжтой. Баталгаат засвар, албан ёсны сэлбэг хэрэгсэл, мэргэжлийн оношилгоо зэрэг цогц үйлчилгээг нэг дороос авах нь бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа, чанар, найдвартай байдлыг хадгалах чухал давуу тал болдог.
Харин Next Service нь зөвхөн Next Electronics-оос худалдан авсан бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй. Та хаанаас ч худалдан авсан байхаас үл хамааран эвдрэл, гэмтэл гарсан цахилгаан бараагаа манай төвд авчирснаар мэргэжлийн түвшний оношилгоо, чанартай засвар үйлчилгээ, албан ёсны сэлбэг хэрэгслийн шийдлийг түргэн шуурхай авах боломжтой.