

FC Bayern München клубийн албан ёсны лицензтэй iREST массажны сандал Next Mebel-д цоо шинээр ирлээ!
Өдрийн турш гаргасан хичээл зүтгэлийнхээ дараа тухлан сууж, биеэ амраан, өөртөө зориулах тайван мөч бүртээ хөрөнгө оруулалт хийгээрэй.
Спортлог, тансаг дизайн болон ухаалаг массажны технологийг хослуулсан шинэ загварыг танилцуулж байна.
Өдөр тутмын хичээл зүтгэлийн дараа биеэ амрааж, өөртөө цаг гаргах нь амьдралын чанарын нэг хэсэг юм. Next Mebel хэрэглэгчдийнхээ амралт, тав тухыг дэмжих бүтээгдэхүүний сонголтоо өргөжүүлж, FC Bayern München клубийн албан ёсны лицензтэй iREST массажны цоо шинэ загварыг танилцуулж байна.
Тус загвар нь FC Bayern München клубийн лого, “Mia San Mia” уриаг шингээсэн спортлог, тансаг хийцээрээ онцлог. Хар, улаан болон бэйж өнгийн сонголттой бөгөөд гадаргууг нь цэвэрлэхэд хялбар, элэгдэлд тэсвэртэй эко арьсаар бүржээ.
Массажны үндсэн шийдэл болох Dual-Core технологи нь хоёр тусдаа механизмаар хүзүү, мөр болон бүсэлхий, гуяны хэсгийг нэгэн зэрэг массажлах боломжтой. Харин iOpen уян зам нь биеийн муруйлтыг даган хүзүүнээс өгзөг, гуя хүртэл үйлчилж, хойш налан биеэ сунгаж амрах нөхцөлийг бүрдүүлдэг.

Хэрэглэгч өөрийн хэрэгцээ, хүссэн мэдрэмждээ тохируулан 20 гаруй автомат программ, 17 төрлийн массажны техникээс сонгох боломжтой. Мөн AI Health Detection функц нь биеийн үзүүлэлтэд тулгуурлан тохирох массажны горим санал болгодог бол агаарын дэрнүүд нь биеийн олон хэсэгт зөөлөн шахалтын массаж хийнэ.
Тав тухтай амралтыг зөвхөн массажны үйлдлээр хязгаарлалгүй, орчны мэдрэмжтэй хослуулсан нь энэхүү загварын бас нэг онцлог юм. Зургаан төрлийн үнэрийн сонголт болон “Good-night” горимын зөөлөн гэрэл нь хэрэглэгчид тайвшран амрах уур амьсгалыг бүрдүүлнэ.
Next Mebel энэхүү шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах өдөрлөгийг 2026 оны 10-р сарын 24-ний Бямба гарагт Next Мишээл салбар буюу Мишээл Экспогийн C25 павильонд зохион байгуулна. Хэрэглэгч та өдөрлөгт хүрэлцэн ирж, iREST массажны сандлын онцлог, ажиллагаатай танилцан, өөрт тохирох массажны горимыг биечлэн туршиж үзэхийг урьж байна.
