
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд олон шинэ хуудсыг нээсэн Шаравжамцын Энхийн-Одын нэрэмжит сагсан бөмбөгийн талбайн нээлтэд урьж байна! 🏀🇲🇳
NCAA-ийн I дивизионд дөрвөн жил тоглосон анхны Монгол сагсан бөмбөгчин, NBA-ийн драфтад нэрээ дэвшүүлж, Монголын хүүхэд залууст дэлхийн сагсан бөмбөгийн том тайз руу хүрэх замыг түүчээлсэн Шаравжамцын Энхийн-Одын нэрэмжит сагсан бөмбөгийн талбай нээлтээ хийх гэж байна.
Нээлтийн үеэр хүүхэд, залуус та бүхнийг олон сонирхолтой арга хэмжээ, хөгжөөнт тэмцээн, сагсан бөмбөгийн хөтөлбөрүүд хүлээж байна. Мөн Монголын сагсан бөмбөгийн бахархал Энхийн-Одтой биечлэн уулзах онцгой боломж та бүхэнд нээлттэй. Ирээдүйн Энхийн-Одуудын мөрөөдөл эхлэх талбайн нээлтэд хамтдаа уулзацгаая! 🏀🔥