

Орчин үеийн завгүй амьдралын хэмнэлд бид хүүхдийнхээ ирээдүйд чанартай хөрөнгө оруулалт хийхийн тулд хамгийн шилдэг сургалт, дугуйланг хайж, өндөр төлбөртэй сургуулиудад судалдаг.
Гэвч хүүхдийн тархины хөгжил, сэтгэл зүйн дархлаа болон ирээдүйн амжилтын нууц түлхүүр ердөө 15-20 минут утас, зурагтаа унтраагаад, Next mebel Town-с авсан хоолны ширээнийхээ ард бие бие рүүгээ харж, амьд харилцаа үүсгэхэд л хангалттай гэвэл та итгэх үү?
1. Үггүй харилцаа буюу " Эмпати суурь"
Ширээний ард хүүхэд зөвхөн хоол иддэггүй. Тэд аав, ээж, ах, эгчийнхээ нүүрний хувирал, дууны өнгө, биеийн хэлэмжийг анхааралтай ажиглаж сурч байдаг.
Харвардын их сургуулийн Анагаахын сургуулиас 15 жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж буй "The Family Dinner Project" судалгаагаар долоо хоногт 5-аас дээш удаа гэр бүлээрээ хооллодог хүүхдүүд бусдын сэтгэл хөдлөлийг таних чадвар нь ганцаараа хоололдог хүүхдээс 40%-иар илүү байдгийг тогтоожээ. Энэхүү үггүй харилцаа нь хүүхдийг ирээдүйд нийгэмд хөлөө олоход нь туслах хамгийн чухал чадвар буюу эмпати суурь болдог байна.
2. Нийгэмших ур чадвар ба төлөвшил
Хоолны ширээний ард өдөрт болсон үйл явдлаа хуваалцаж, бусдын яриаг таслалгүй сонсож сурах нь хүүхдийг ямар нэгэн үл ойлголцолыг хэрүүл маргаанаар биш, харилцан яриалцах аргаар шийдвэрлэх ухаанд сургадаг.
Канадын Монреалийн их сургууль хүүхдүүдийг бага наснаас нь ахлах анги хүртэл нь 10 гаруй жилийн турш дагаж судалсан урт хугацааны судалгаагаар дараах сонирхолтой үр дүнг гаргажээ. Энэ нь 6 наснаасаа эхлэн гэр бүлээрээ тогтмол хооллодог байсан хүүхдүүд 10 нас хүрэхдээ үе тэнгийнхэндээ бие махбодын түрэмгийлэл үзүүлэх хандлага маш бага, бусадтай ойлголцох чадвар өндөртэй байжээ.
3. Үлгэрийн номноос ч илүү "Тархины цэнэглэгч"
Харвардын их сургуулийн “Home-School Study” судалгаагаар бага насны хүүхдүүд өдөр тутмын сонирхолтой, баялаг үгсийг үлгэрийн номноос тогтоож авахаас илүүтэйгээр оройн хоолны ширээний ард өрнөх аав, ээжийнхээ ярианаас 10 дахин илүү хувиар тогтоож авдгийг нотолжээ.
Учир нь үлгэрийн номонд хязгаарлагдмал үгс байдаг бол эцэг эхчүүдийн ярианд ажлын үйл явц, нийгмийн тухай гээд маш баялаг үг хэллэг хэрэглэдэг байна. Энэхүү баялаг үгийн сан нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг идэвхжүүлж, сургуульд ороход нь сурлагын өндөр амжилт гаргах үндэс болдог.
4. Насан туршийн эрүүл хоололтын дадал зуршил
Хүүхэд аав, ээжийнхээ идэж буй эрүүл хүнсийг харж дуурайснаар насан туршдаа эрүүл хооллох зөв хэвшилтэй болдог.
Америкийн Педиатрын Академи болон Макс Планкийн хүрээлэнгээс дэлхийн 200,000 гаруй хүүхдийг хамруулсан том хэмжээний судалгаагаар долоо хоногт ердөө 3 ба түүнээс дээш удаа гэр бүлээрээ хамт хооллодог хүүхдүүд жингийн илүүдэлгүй, хэвийн жинтэй байх магадлал нь ганцаараа хооллодог хүүхдүүдээс 12%-иар өндөр байгааг тогтоожээ. Түүнчлэн тэд жимс, ногоог 20%-иар илүү хэрэглэж, бэлэн бүтээгдэхүүнээс татгалзаж байсан байна.
Хүүхдийнхээ ирээдүйд гарах эдгээр гайхалтай үр дүнг бий болгохын тулд танаас олон зүйл шаардагдахгүй.
Ердөө 15-20 минут утас, зурагтаа унтраагаад, Next mebel Town-с авсан хоолны ширээнийхээ ард бие бие рүүгээ харж, амьд харилцаа үүсгэхэд л хангалттай.
Өнөөдөр орой та хүүхдийнхээ ирээдүйн амжилтад хөрөнгө оруулалт хиймээр байна уу? Эсвэл зүгээр л утасныхаа "мэдэгдэл"-үүдийг уншаад, хоолны суумаар байна уу?
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар