

Та өдөр бүр 7-8 цаг унтдаг хэрнээ өглөө сэрэхдээ бие тань хөшсөн, нуруу чилсэн, эсвэл бүрэн амарч чадаагүй мэт мэдрэмжтэй сэрдэг үү?
Ихэнх хүмүүс ийм үед ажлын ачаалал, стресс зэрэгтэй холбон тайлбарлах хандлагатай байдаг. Гэвч нойр судлалын салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар чанартай нойрыг зөвхөн унтсан хугацаагаар хэмжих боломжгүй гэнэ. Харин бие хэрхэн амарч байгаа, унтаж байх үед мөр ташаанд ирэх даралтын хуваарилалт, нурууны байрлал, тасалдалгүй нойр зэрэг олон чухал хүчин зүйлсийг тооцдож байна.
Хүний бие унтаж байгаа ч, тархи"ажилласаар" байдаг.
Хүний биеийн нөхөн сэргэлтийн хамгийн чухал үе нь N3 буюу гүн нойрны үе юм. Энэ үед булчин нөхөн сэргээгдэж, дархлааны систем идэвхжиж, тархи өдрийн турш хуримтлуулсан мэдээллээ боловсруулдаг.
Гэвч шөнө унтаж байх үед мөр, ташаа, хүзүүнд даралт үүсвэл бие бичил сэрэлтүүд авч, гүн нойр тасалдсанаар нөхөн сэргэлтийн чанар буурдаг Үүний үр дүнд:

Тамирчид яагаад нойрондоо онцгой анхаардаг вэ?
Өнөөдөр олон спортын баг, тамирчид нойрыг бэлтгэл, хооллолттой адил чухал сэргэлтийн хүчин зүйл гэж үзэж, нойрны чанар болон үргэлжлэх хугацааг тогтмол хянах болсон.
Учир нь дасгал хийх үед булчин ачаалал авдаг бол нөхөн сэргэлтийн ихэнх процесс унтаж байх үед явагддаг. Иймээс спортын шинжлэх ухаанд " Нойр бол тамирчдын нууц зэвсэг " гэж нэрлэх нь ч бий.
Чанартай нойр нь зөвхөн тамирчны гүйцэтгэлд нөлөөлдөг зүйл биш. Ажиллаж, хөдөлмөрлөж, идэвхтэй амьдардаг хүн бүрийн эрч хүч, төвлөрөл, бүтээмж, биеийн нөхөн сэргэлтийн үндэс болдог зүйл юм.
Чанартай нойрын гол үндэс нь унтлагын орчин юм
Өмнө нь хүмүүс матрассыг зөвхөн хатуу эсвэл зөөлөн гэдэг хоёр хэмжүүрээр сонгодог байсан.
Харин өнөөдөр SleepTech буюу нойрны технологийн салбар хурдацтай хөгжиж, хүний биеийн даралтыг зөв хуваарилах, нурууны зөв байрлалыг дэмжиж, хадгалах, хөдөлгөөнийг шингээх, агаарын солилцоог сайжруулах зэрэг шийдлүүдийг бий болгожээ.
Энэхүү технологийн иновацийн үр дүнд хүмүүс бид нь илүү удаан унтах биш, илүү чанартай унтах боломж бүрдэж байна.

MLILY бол нойрны технологийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлсэн брэнд юм
Дэлхийн 110 гаруй оронд худалдаалагддаг MLILY брэнд нь SleepTech чиглэлээр хөгжүүлсэн шийдлүүдээрээ олон улсын хэрэглэгчдийн магтаал сайшаалыг хүртсэн брэнд юм.
Manchester United клубын дэлхийн түнш тус брэнд нь:
Эдгээр технологиуд нь хүнийг илүү удаан унтуулах биш, илүү чанартай амраахад зориулагдан бүтээгдсэн юм.
Сайн нойр бол зардал биш, хөрөнгө оруулалт
Бид гар утас, автомашин, зурагт зэрэг бүтээгдэхүүн сонгохдоо олон хоног судалж, үзүүлэлт бүрийг нь харьцуулдаг. Харин амьдралынхаа бараг гуравны нэгийг өнгөрөөдөг унтах орчин, матрассны сонголтдоо төдийлөн ач холбогдол өгөхгүй байх нь элбэг.
Гэтэл матрасс нь зөвхөн унтах зориулалттай тавилга биш. Энэ нь таны биеийг шөнийн турш хэрхэн дэмжих, хэр сайн амраах, өглөө ямар мэдрэмжтэй сэрэхэд нөлөөлдөг бүтээгдэхүүн юм.
Чанартай нойр нь өдрийн эрч хүч, ажлын бүтээмж, төвлөрөл, сэтгэл зүйн байдал, биеийн нөхөн сэргэлттэй шууд холбоотой. Тиймээс зөв матрасс сонгох нь тавилгын худалдан авалт бус, харин өөрийн эрүүл мэнд, амьдралын чанарт хийж буй урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хэлж болно.


