

2026 он интерьер дизайнд тод гэгээлэг өнгө давамгайлах шинэ эрин үеийн эхлэл болж байна. Үүнийг батлах мэт, Vogue сэтгүүлийн 2026 оны 1-р сарын 16-нд нийтлэгдсэн нийтлэлд олон улсын томоохон интерьер дизайнерууд дунд “гунигтай шаргал” өнгөнөөс татгалзаж, илүү зоригтой, тод гэгээлэг өнгөнүүдийг сонгох хандлага эрчимтэй нэмэгдэж буйг онцолсон байна.
Ингээд та бүхэндээ 2026 он интерьер дизайнд тренд болж буй өнгөнүүдийг танилцуулъя
Earthy umber /Газрын гүн бор өнгө/
Дулаан, тогтвортой, тайван мэдрэмж төрүүлдэг энэ өнгө нь том орон зайд онцгой сайн зохицдог. Яг л байгальд байгаа мэт, тайван уур амьсгал бүрдүүлэхийг хүсвэл энэ өнгийг өөрийн гэрийн интерьерт оруулахыг зөвлөж байна.
.jpg)
Та доорх барааны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бараа тус бүрийн зураг дээр дарж ороорой.
Pistachio–Chartreuse /Пистачио, шартрез ногоон/
Хэт хурц ногоон биш, натурал атлаа орчин үеийн өнгө аястай энэ өнгө нь орон зайд fresh, эрч хүчтэй уур амьсгал бий болгодог. Хэрвээ та энэ өнгөөр зочны өрөөнийхөө ханыг ийм өнгөөр өөрчлөхийг хүсэж байгаа бол дулаан саарал өнгийн буйдангаар өнгөний тэнцвэрийг хадгалж, илүү цэгцтэй, таатай интерьерийг бүрдүүлэхийг зөвлөж байна

Та доорх барааны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бараа тус бүрийн зураг дээр дарж ороорой.
Зөөлөн тэнгэрийн цэнхэр / Desaturated sky blue/
2026 оны интерьерийн өнгөний тренд дунд desaturated sky blue буюу зөөлөн, тэнгэрийн цэнхэр өнгө нь тайвшруулах нөлөөтэй, хамгийн уян хатан сонголтуудын нэгээр нэрлэгдэж байна. Хэт тод цэнхрээс ялгаатай нь энэ өнгө нүд ядраахгүй, орон зайг илүү цэлгэр, амгалан мэдрэмжтэй болгодог.

Та доорх барааны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бараа тус бүрийн зураг дээр дарж ороорой.