
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар электрон хог хаягдлын хэмжээ эрчимтэй нэмэгдэж, байгаль орчинд томоохон дарамт учруулах болсон. Судалгаагаар өнөөдөр дэлхий дээр 5–10 тэрбум ашиглагдахгүй гар утас айл өрхийн шүүгээ, хадгалалтын хэсэгт ашиглагдахгүй хэвээр хадгалагдаж байна. Мөн хэрэглэгчдийн 75 орчим хувь нь дор хаяж нэг хуучин утсыг идэвхгүй байдлаар гэртээ хадгалж байгаа нь энэ асуудал ямар өргөн хүрээг хамарч байгааг илтгэж байна.
Монголд ч мөн адил хуучин гар утас, зөөврийн компьютерыг хаях бус хадгалах хандлага түгээмэл бөгөөд энэ нь электрон хог хаягдлыг далд хэлбэрээр нэмэгдүүлсээр байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг эдгээр төхөөрөмжүүд нь хэрэглээнээс гарсан ч үнэндээ “хэрэггүй зүйл” биш юм.
Үнэн хэрэгтээ, гар утас болон бусад электрон төхөөрөмжүүд нь алт, мөнгө, зэс зэрэг үнэт түүхий эд агуулдаг бөгөөд зөв зохистой дахин боловсруулах нь эдийн засгийн эргэлтэд оруулах өндөр боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, бидний шүүгээнд хадгалагдаж буй хуучин төхөөрөмжүүд бол ашиглагдаагүй нөөц юм.
Иймээс хэрэглээгүй төхөөрөмжийг зүгээр хадгалах биш, зөв хэлбэрээр эргэлтэд оруулах нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чухал алхам болж байна. Судалгаанаас харахад нэг гар утсыг дахин боловсруулах нь шинэ төхөөрөмж үйлдвэрлэхтэй харьцуулахад байгаль орчинд үзүүлэх нөлөөг хэд дахин бууруулдаг байна.
“Хогоо биш – Байгалиа хадгалъя” аян үргэлжилж байна
Next Electronics компани хэрэглэгчдэдээ зориулан “Хогоо биш – Байгалиа хадгалъя” аянгаа гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд хэрэглэгчид ашиглах боломжгүй болсон гар утас болон зөөврийн компьютероо өөрт ойрхон Next Electronics-ийн салбарт авчирч өгөх боломжтой. Ингэснээр байгальд ээлтэй шийдэлд хувь нэмэр оруулахаас гадна худалдан авалтын урамшуулал авах давуу тал бүрдэж байна.
Тухайлбал:
Энэхүү аян нь хэрэглэгчдэд эдийн засгийн хэмнэлт хийхээс гадна байгаль орчныг хамгаалах бодит үйлдэл хийх боломжийг санал болгож байгаагаараа онцлог юм.
Эх сурвалж: https://www.gsma.com/