
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Гэвч та өглөө бүр нуруу тань хөшиж, дутуу амарсан мэдрэмжтэй сэрдэг үү? Тэгвэл асуудлын гол нь таны унтаж буй матрасанд байж магадгүй юм. Зөв матрас сонгох нь зөвхөн тухтай байхаас гадна нурууны эрүүл мэнд, гүн нойрсоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү нийтлэлээр бид матрасны үндсэн төрлүүд болон таны биеийн онцлогт аль нь хамгийн сайн тохирохыг тайлбарлах болно.
Пүрштэй матрас

Пүрштэй матрасыг 1871 онд Герман улсын иргэн Генрих Вестфаль анх зохион бүтээсэн бөгөөд үүнээс өмнө хүмүүс олон мянган жилийн турш байгалийн бэлэн материалыг ашиглан унтах орчноо бүрдүүлж ирсэн. Уг матрас нь хэдийгээр 1871 онд зохион бүтээгдсэн ч тухайн үедээ хүмүүс төдийлөн сайн хүлээж аваагүй бөгөөд бараг 60 жилийн дараа буюу 1930-ад оноос эхлэн дэлхий даяар хэрэглэх болжээ.
Пүрштэй матрасын давуу тал:
Пүршнүүдийн хоорондох хоосон зай нь агаарыг чөлөөтэй эргэлдүүлж, дулааныг гадагшлуулдаг тул халууцдаг хүмүүст тохиромжтой. Үйлдвэрлэлийн зардал бага тул зах зээл дээрх хамгийн боломжийн үнэтэй матрасны төрөлд тооцогддог. Хүрээ нь ган пүршээр бэхлэгдсэн байдаг тул орны захад суухад суулт өгөхгүй, илүү бат бөх байдаг.
Пүрштэй матрасын сул тал:
Пүршнүүд нь хоорондоо холбоотой байдаг тул орны нэг талд гарч буй хөдөлгөөн нөгөө талдаа шууд мэдрэгддэг. Биеийн хэлбэрт уян хатан зохицох чадвар муу тул мөр, түнх зэрэг даралтын цэгүүдэд ачаалал өгч, зарим тохиолдолд чилэж бадаарах мэдрэмж төрүүлдэг. Пүршний хоорондох хоосон зайд тоосны хачиг, бактери үржих боломж бусад төрлийн матрасыг бодвол их байдаг.
Хэнд тохиромжтой вэ?
Дээшээ харж унтдаг, хатуувтар гадаргуунд дуртай хүмүүст.
Латекс матрас

1920-иод оны сүүлээр Их Британийн эрдэмтэн Э.А. Мерфи латекс матрасыг анх зохион бүтээсэн. Латекс матрас нь байгалийн резинэн модны шүүсээс гаргаж авсан материалаар хийгддэг тул бусад порлон болон пүрштэй матрасаас эрс ялгаатай.
Латекс матрасын давуу талууд :
Байгалийн гаралтай латекс матрас нь жижиг нүхнүүдтэй тул агаар сайн нэвтрүүлдэг. Мөн бактери, мөөгөнцөр болон тоосны хачиг үржих боломжгүй байдаг тул харшилтай хүмүүст хамгийн тохиромжтой. Хамгийн бат бөх матрас бөгөөд дунджаар 15-20 жил хэлбэрээ алдахгүй ашиглаглах боломжтой. Биеийн хэлбэрт хурдан зохицож, нурууг цэх барьдаг ч мэмори порлон шиг "шигдэх" мэдрэмж төрүүлэхгүй. Мөн хажууд байгаа хүний хөдөлгөөнийг дамжуулдаггүй.
Латекс матрасын сул талууд :
Байгалийн түүхий эд, нарийн технологиор хийгддэг тул зах зээл дээрх хамгийн үнэтэй матрасны төрөлд ордог. Маш нягт материалтай тул зөөх, эргүүлэхэд хүндрэлтэй байдаг.
Хэнд тохиромжтой вэ?
Харшилтай хүмүүс болон байгальд ээлтэй хэрэглээг эрхэмлэгчдэд.
Мэмори порлон (Memory Foam) нь матрас

Мэмори порлон (Memory Foam) нь сансар судлалын технологиос ахуйн хэрэглээнд шилжсэн хамгийн сонирхолтой материалуудын нэг юм. Анх 1966 онд NASA-гийн гэрээт инженер Чарльз Йост болон нисэхийн инженер Чиаки Күбүра нар Сансрын хөлөг хөөрөх болон газардах үед нисгэгчдийн биед ирэх асар их ачааллыг зөөлрүүлэх, даралтыг жигд хуваарилах зоилгоор бүтээсэн байдаг. Харин 1991 оноос Шведийн "Fagerdala World Foams" компани уг материалыг матрасны үндсэн материал болгон ашиглаж эхлэсэн байдаг.
Мэмори порлон матрас давуу талууд:
Үе мөч болон нурууны даралтыг 100% чөлөөлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Хөдөлгөөн тусгаарлах чадвар өндөрт. Матрас нь дээр "Дарстай хундага тавиад хажууд нь үсрэхэд асгардаггүй" гэх алдартай сурталчилгаа үүнээс үүдэлтэй.
Мэмори порлон матрас сул талууд:
Дулаан хадгалах чадвар өндөр тул унтахад халуун оргих магадлалтай. Гэхдээ сүүлийн үед "Cooling Gel" буюу хөргүүртэй гель нэмдэг болсон. Биеийн хэлбэрт орж шигддэг тул зарим хүмүүст матрас дотор гацсан юм шиг эсвэл хөдөлгөөн хязгаарлагдмал мэдрэмж төрүүлдэг.
Хэнд тохиромжтой вэ?
Хажуу тийш харж унтдаг, нуруу, мөр нь өвддөг хүмүүст.
Hybrid матрас

2008 онд олон нийтэд анх танилцуулагдаж нь байсан Hybrid матрас нь пүрштэй матрасны хэт хатуу байдал болон мэмори порлон матрасны хэт зөөлөн, шигдсэн мэдрэмжид сэтгэл дундуур байсан хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн бүтээсэн бүтээл юм.
Hybrid матрасын давуу талууд:
Пүршний өгөх бат бөх дэмжлэг болон порлоны өгөх зөөлөн тухтай байдлыг нэгэн зэрэг мэдрэх боломжтой. Пүрш хоорондох зай нь агаарыг чөлөөтэй эргэлдэх нөхцөлийг бүрдүүлдэг тул дан мэмори порлоныг бодвол илүү сэрүүн байдаг. "Pocket spring" буюу тусдаа уутлагдсан пүрштэй тул хажууд унтаж буй хүний хөдөлгөөнийг тусгаарладаг.
Hybrid матрасын сул талууд:
Пүрш болон порлон гэсэн хоёр өөр технологийг нэгтгэдэг тул ердийн матраснуудаас илүү үнэтэй байх хандлагатай. Пүрш болон нягтаршил ихтэй порлон ашигладаг тул нэлээд хүнд байдаг.
Хэнд тохиромжтой вэ?
Бүх төрлийн байрлалаар унтдаг хүмүүст тохиромжтой.