main logologo
Харьцуулах

Хадгалсан

Сагс

Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
2026/04/27 03:17

Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам

Бид амьдралынхаа 1/3-ийг орон дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс матрасаа тогтмол цэвэрлэх нь зөвхөн тав тух бус, та болон танай гэр бүлийн эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой юм.

Энэхүү нийтлэлээрээ бид заавал мэргэжлийн үйлчилгээ авалгүйгээр, матрасаа гэрийн нөхцөлд цэвэрлэх хялбар зааварчилгааг хүргэж байна.

Матрасаа цэвэрлэхэд танд дараах зүйлс хэрэг болно. Үүнд:

  • Тоос сорогч (нарийн хошуутай бол илүү тохиромжтой)
  • Хүнсний сода
  • Аяга таваг угаагч шингэн эсвэл зөөлөн угаалгын бодис
  • Цагаан цуу (vinegar) эсвэл устөрөгчийн хэт исэл (hydrogen peroxide)
  • Цэвэр алчуур

Хэрэв та хэрэгцээт зүйлсээ бүгдийг нь бэлдсэн бол хамтдаа матрасаа цэвэрлэж эхэлцгээе.

1.Ор дэрний хэрэглэлээ салгаж аваарай. 

Ор хөнжилийн даавуу, дэрний уут, матрас хамгаалагч зэргийг бүгдийг нь салгаж аваад 54°C-аас дээш хэмийн халуун усанд угаагаарай. Ингэснээр тоосны хачиг, үхжсэн арьсны эс болон хөлснөөс үүссэн нян бактерийг бүрэн устгах боломжтой. 

2.Тоос соруулах

Матрасынхаа бүх гадаргууг тоос сорогчоор сайтар соруулна. Ингэхдээ матрасын оёдол, ховил бүрийг үлдээлгүй соруулах хэрэгтэй бөгөөд хажуу тал болон доод хэсгийг ч мартаж болохгүй. Хэрэв таны тоос сорогч даавуунд зориулсан тусгай хошуутай бол түүнийг ашиглах нь илүү үр дүнтэй.

3.Толбо арилгах

Матрасыг хэзээ ч бүхэлд нь усанд норгож болохгүй. Доторх порлон болон пүрш нь чийг авбал хөгцрөх аюултай тул зөвхөн толботой хэсгийг зөөлөн үрж цэвэрлэх шаардлагатай.

  • Шар толбо: Эдэлгээний явцад үүссэн шар толбыг арилгахдаа бүлээн ус болон аяга таваг угаагч шингэн ашиглан зөвхөн хөөсөөр нь арчиж цэвэрлээрэй.
  • Шээсний толбо: Шээснээс үүссэн толбыг цагаан цуу болон бүлээн усны холимогоор цэвэрлэх боломжтой.
  • Цусны толбо: Цусны толбыг заавал хүйтэн ус ашиглан цэвэрлэх хэрэгтэйг анхаарна уу.

4. Хүнсний сода ашиглах

Матрасаас гарч буй таагүй үнэрийг дарах хамгийн үр дүнтэй арга бол хүнсний сода юм. Матрасын гадаргуу дээр хүнсний содыг жигд цацаж, 30 минутаас 2 цаг орчим байлгаарай. Содыг удаан байлгах тусам чийг болон эвгүй үнэрийг илүү сайн шингээж авдаг. Хэрэв энэ үед цонхоо нээж нарны гэрэл тусгавал содын үйлчилгээ улам идэвхжинэ.

5.Дахин тоос соруулах ба хатаах

Сода нь эвгүй үнэр болон үлдэгдэл чийгийг өөртөө бүрэн шингээсний дараа тоос сорогчоор сайтар соруулж авна.

Цэвэрлэж дууссаны дараа матрасыг бүрэн хаттал хүлээх хэрэгтэй. Хэрэв чийгтэй хэвээр байхад нь даавуугаа дэвсвэл хөгц үүсэх нөхцөл болдог. Тиймээс боломжтой бол цонхоо нээж, агаар сайн оруулан, нарны хэт ягаан туяанд хэдэн цаг байлгаарай. Энэ нь үлдэгдэл нян бактерийг устгах давхар ач холбогдолтой.

Эцэст нь матрасаа тогтмол цэвэрлэж хэвшихээс гадна анхнаасаа нян бактери, тоосны хачиг үржих нөхцөлийг бүрдүүлдэггүй, зориулалтын материалтайг сонгох нь хамгийн чухал юм. Бид таны болон таны гэр бүлийн эрүүл мэндэд зориулан хачиг, нян, бактер үржүүлэхгүй технологиор бүтээгдсэн, олон улсын чанарын стандарт хангасан олон төрлийн матрасын сонголтыг санал болгож байна.

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
TCL Асар - Илүү бодитоор эндээс л мэдэрнэ
2026/06/15 23:55TCL Асар - Илүү бодитоор эндээс л мэдэрнэ
Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө
2026/06/05 08:32Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө
Эрүүл амьдралын суурь Mlily матрас
2026/05/27 06:18Эрүүл амьдралын суурь Mlily матрас
2026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
2026/05/19 09:432026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
Чимээгүй аюулаас гэр бүлээ хамгаалах нь: Тавилгын "E1" стандарт тэмдэглэгээний нууц
2026/05/18 08:16Чимээгүй аюулаас гэр бүлээ хамгаалах нь: Тавилгын "E1" стандарт тэмдэглэгээний нууц
Dragon EXPO цахилгаан бараа, тавилгын үнийн галзуурлын EXPO-д очиж амжаагүй юм биш биз?
2026/05/13 09:53Dragon EXPO цахилгаан бараа, тавилгын үнийн галзуурлын EXPO-д очиж амжаагүй юм биш биз?
Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
2026/04/29 06:36Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
2026/04/27 03:17Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
2026 онд зурагт хэрхэн зөв сонгох вэ?
2026/04/22 10:482026 онд зурагт хэрхэн зөв сонгох вэ?
Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
2026/04/03 03:01Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
УрамшууллуудШинэХямдралтайБрэндЗурагтУгаалгын машинХөргөгч, ХөлдөөгчЗөөврийн компьютерПлитк, Шарах шүүгээТоос сорогчDJIТавилгаНэкст МедиаБайгууллагад
Дэлгүүрийн байршил
Бэлгийн карт
7719-9999
Нүүр
Хадгалсан
Сагс
Хэрэглэгч

Footer

Компани

  • Бидний тухай
  • НУТ ба БОНЗ-ын бодлого
  • Тогтвортой хөгжлийн тайлан
  • Нээлттэй ажлын байр
  • Цахим бэлгийн карт
  • Хамтран ажиллах

Тусламж

  • Дэлгүүрийн байршил
  • Бараа захиалах заавар
  • Хэтэвч
  • Асуулт хариулт

Үйлчилгээ

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Буцаалтын нөхцөл
  • Баталгаат засварын нөхцөл

Холбоо барих

  • 7719-9999
  • contactcenter@next.mn
  • Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

Биднийг дагаарай

Апп татах

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by