
Энэ их технологийн дэвшил, бүтээгдэхүүний сонголтууд дундаас өөртөө болон гэр бүлдээ хамгийн сайн тохирох будаа агшаагчаа сонгоход дараах зүйлсийг анхаарч үзэхийг зөвлөж байна.
Хамгийн эхэнд будаа агшаагчийн төрөл хамгийн чухал
Гэр бүлийн гишүүдийн тооноос хамааран хэмжээгээ сонгох
Будаа агшаагч нь стандарт 3 аяга, 5 аяга, 10 аяга хэмжээтэй байдаг.
1-3 хүнтэй цөөхөн ам бүлтэй айлд 3 аяганы багтаамжтай, 4-6 хүнтэй айлд 5 аягатай будаа агшаагч авах нь зүйтэй. Шаардлагатай хэмжээнээс илүү том будаа агшаагч хэрэглэх нь тохиромжгүй, учир нь энэ нь шаардлагатай хэмжээнээс илүү эрчим хүч зарцуулдаг.
Хэрэглээндээ нийцүүлэх
Зөвхөн будаа агшаах хэрэгцээ байна уу, эсвэл нэмэлтээр хоол хийх, талх барих, битүү чанах гэх мэт хэрэгцээ байна уу гэдгээ бодолцоорой.
Чанар эдэлгээг нь харгалзан үзэх
Будаа агшаагчийн хийцлэл болон материал нь хүний биед хор нөлөөгүй байх нь хамгаас чухал юм. Будаа агшаагчийн доторх тогоо нь хөнгөн цагаан эсвэл керамик материалтай байвал наалдадгүй байгалийн шинж чанартай байдаг.
Гаднах дизайн, загвар хийцлэл
Будаа агшаагч заавал том байх албагүй юм. Хэрвээ танай гэрийн ам бүл дундаж бол гэрийнхээ орчин болон орон зайд тохирох авсаархан, орчин үеийн минимал дизайнтай байх нь сүүлийн үеийн трэнд болоод байна.
Цэвэрлэхэд хялбар
Наалддаггүй сайн чанарын тефлон бүрээстэй тогоотой байх нь цэвэрлэхэд хялбар ба доторх хэсгийн дээд таг нь салдаг загварууд нь угааж цэвэрлэхэд илүү хялбар болж өгдөг.
Үнэ
Хамгийн хямд загвар бол дан ганц будаа агшааж, халаах энгийн үйлдэлтэй будаа агшаагч байдаг. Гэхдээ сүүлийн үеийн будаа агшаагчид олон үйлдэлтэй болсноор таны цаг завыг хэмнэх ухаалаг шийдэл болох төдийгүй бүтээгдэхүүний гадна дотно хийцлэл, тогооны материал зэргээсээ шалтгаалан үнийн хувьд янз бүр байна.
Эцэст хэлэхэд, будаа агшаагч заавал том байх албагүй тохирсон хэмжээтэй, таны хэрэгцээнд нийцсэн байхад хангалттай.
Энэ нь хаягдал хоол бий болох амт чанараа алдсан хүнс хэрэглэх цаашлаад санхүүгийн хэмнэлт хийх ач тустай. Манай дэлгүүр дээр худалдаагдаж байгаа олон төрлийн будаа агшаагчаас гэртээ тохируулан худалдан аваарай.