main logologo
Харьцуулах

Хадгалсан

Сагс

Бүртгэл

Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө
Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө
2026/06/05 08:32

Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө

Хөргөгч, хөлдөөгч нь айл өрхийн хамгийн тасралтгүй ажилладаг цахилгаан хэрэгсэл юм. Тиймээс зөв ашиглаж, тогтмол арчилснаар цахилгаан зарцуулалтыг бууруулж, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хадгалан, төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах боломжтой.

1.Температурыг зөв тохируулах

Мэргэжилтнүүд хөргөгчний температурыг 3–4°C, хөлдөөгчний температурыг -18°C байлгахыг зөвлөдөг. Энэ нь хүнсийг аюулгүй хадгалах, эрчим хүчний хэрэглээг оновчтой түвшинд байлгахад тусалдаг.

2. Конденсаторын ороомгийг тогтмол цэвэрлэх

Хөргөгчийн ар эсвэл доод хэсэгт байрлах ороомог дээр тоос, үс, хог хуримтлагдсанаар төхөөрөмж илүү их ачаалалтай ажиллаж, цахилгааны хэрэглээ нэмэгддэг.

Ороомгийг 6 сар тутамд нэг удаа, тоосжилт ихтэй орчинд эсвэл гэрийн тэжээвэр амьтантай бол илүү ойр давтамжтай цэвэрлээрэй.

Цэвэрлэх алхам:

  • Цахилгаанаас салгах
  • Ороомгийг тоос сорогч эсвэл зөөлөн сойзоор цэвэрлэх
  • Үлдэгдэл тоосыг арчих хатаагаад
  • Буцаан залгах

3. Хаалгыг удаан хугацаагаар онгорхой орхихгүй байх

Хаалга онгойх бүрт гаднах дулаан агаар дотогш орж, компрессор илүү их ажиллах шаардлагатай болдог. Тиймээс хэрэгтэй зүйлээ урьдчилан төлөвлөж авч, хаалгыг аль болох богино хугацаанд онгорхой байлгаарай.

4. Хэт дүүргэж эсвэл хэт хоосон байлгахгүй байх

Хөргөгч, хөлдөөгч нь агаарыг чөлөөтэй эргэлдүүлэх зайтай байх үед хамгийн үр ашигтай ажилладаг. Хэт дүүргэж ч болохгүй, хэт хоосон байлгаж ч болохгүй. Хөргөгч, хөлдөөгчөө 75% орчим дүүрэн байлгах нь хөргөлтийн үр ашгийг нэмэгдүүлж, цахилгааны хэрэглээг бууруулдаг.

5. Хаалганы жийргийг шалгах

Жийрэг муудсан тохиолдолд хүйтэн агаар алдагдаж, хөргөгч тасралтгүй ажиллах эрсдэлтэй. Шалгах энгийн арга: Цаас хавчуулж хаалгаа хаана. Цаас амархан сугарч байвал жийргийг шалгаж, шаардлагатай бол солих хэрэгтэй.

6. Мөс ихээр хуралдуулахгүй байх

Хөлдөөгчид мөс ихээр үүсвэл хөргөх ажиллагаа муудаж, цахилгаан зарцуулалт нэмэгддэг. Мөсний зузаан нэмэгдэх үед гэсгээж цэвэрлэж байх нь зүйтэй.

7. Халуун хоол шууд хийхгүй байх

Шинэхэн чанасан халуун хоолыг шууд хөргөгчинд хийх нь дотор температурыг өсгөж, компрессорт нэмэлт ачаалал өгдөг. Хоолыг өрөөний температур хүртэл хөргөөд хөргөгчинд хадгалаарай.

Шинэлэг технологи, дээд зэргийн чанар, загварлаг дизайн бүхий хөргөгч, хөлдөөгчийн өргөн сонголтыг https://next.mn/mn/s/kitchen/refrigerator-ээс сонгоорой. Хүнсний бүтээгдэхүүнээ илүү удаан шинээр нь хадгалж, гал тогооны орчноо шинэ түвшинд хүргээрэй.

ХАР БААСАНГААР ХУДАЛДАН АВАЛТАА ХИЙЖ, БОНУСОО 100% ХУРИМТЛУУЛААРАЙ
2026/11/17 03:34ХАР БААСАНГААР ХУДАЛДАН АВАЛТАА ХИЙЖ, БОНУСОО 100% ХУРИМТЛУУЛААРАЙ
Дэлгэцээс давсан мэдрэмж Samsung брэнд
2026/11/05 03:03Дэлгэцээс давсан мэдрэмж Samsung брэнд
 ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ iREST массажны сандалын шинэ загварууд ирлээ
2026/10/21 09:40 ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ iREST массажны сандалын шинэ загварууд ирлээ
ХААН Банкнаас Нэкстийн хэрэглэгчдэд барих ойн бэлэг:
2026/10/21 04:14ХААН Банкнаас Нэкстийн хэрэглэгчдэд барих ойн бэлэг:
Дэлхийн хиамтай пиццаны өдрийн мэнд
2026/10/09 08:42Дэлхийн хиамтай пиццаны өдрийн мэнд
Нэкстийн 23 жилийн ойн “Thank You 23” урамшуулал
2026/10/08 08:26Нэкстийн 23 жилийн ойн “Thank You 23” урамшуулал
TCL Premium QLED A400M: Технологи, уран бүтээлийг нэг дор шингээсэн ухаалаг зурагт
2026/09/28 06:51TCL Premium QLED A400M: Технологи, уран бүтээлийг нэг дор шингээсэн ухаалаг зурагт
ЭЭЖИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛАХ ГЭСЭН СЭТГЭЛЭЭС ЭХЭЛСЭН ДЭЛХИЙН БРЭНД
2026/09/22 08:13ЭЭЖИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛАХ ГЭСЭН СЭТГЭЛЭЭС ЭХЭЛСЭН ДЭЛХИЙН БРЭНД
Өөрт тохирсон ор болон матрасс сонгоход юуг анхаарах вэ? 
2026/09/17 06:19Өөрт тохирсон ор болон матрасс сонгоход юуг анхаарах вэ? 
Буух эзэнтэй буцах хаягтай газраас цахилгаан бараагаа аваарай.
2026/09/11 09:11Буух эзэнтэй буцах хаягтай газраас цахилгаан бараагаа аваарай.
УрамшууллуудШинэХямдралтайБрэндХөргөгч, ХөлдөөгчТавилгаПлитк, Шарах шүүгээУгаалгын машинЗурагтЗөөврийн компьютерТоос сорогчDJIНэкст МедиаБайгууллагад

Footer

Компани

  • Бидний тухай
  • НУТ ба БОНЗ-ын бодлого
  • Тогтвортой хөгжлийн тайлан
  • Нээлттэй ажлын байр
  • Цахим бэлгийн карт

Тусламж

  • Дэлгүүрийн байршил
  • Бараа захиалах заавар
  • Хэтэвч
  • Асуулт хариулт

Үйлчилгээ

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Буцаалтын нөхцөл
  • Баталгаат засварын нөхцөл

Холбоо барих

  • 7719-9999
  • contactcenter@next.mn
  • Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

Биднийг дагаарай

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Нүүр
Хадгалсан
Сагс
Хэрэглэгч

Апп татах

Дэлгүүрийн байршил
Бараа захиалах заавар
Бэлгийн карт
7719-9999