

Буйдан бол гэрт хамгийн их хэрэглэгддэг тавилга гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Бид кино үзэх, телевизийн нэвтрүүлэг үзэх, тоглоом тоглох, оройн зууш идэх гээд бүх л өдрийг буйдан дээрээ өнгөрүүлдэг шүү дээ. Ийм ашиглалт ихтэй учир гэрийн тэжээвэр амьтдын үс, тоос шороо, хоолны толбо, үнэр зэрэг нь маш амархан хуримтлагдаж, буйданг бохирдуулж эхэлдэг.
Иймээс та бүхэндээ буйдангаа хэрхэн зөв цэвэрлэх тухай зөвлөмжийг хүргэж байна.
Алхам 1: Буйдангаа тоос сорогчоор сайн соруулаарай
Бүх дэр, зөөлөн хэсгийг салгаж аван тоос сорогчийн багс эсвэл нарийн хошуутай толгойг ашиглаж бүх гадаргууг сайтар соруулаарай.Дэрнүүдийг бүх талаас нь, мөн буйдангийн хүрээ, түшлэг, гар түшлэгийг бүрэн цэвэрлэнэ.
Алхам 2: Арчилгааны шошгыг шалгах
Буйдангийн шошгон дээр дараах тэмдэглэгээнүүд байдаг бөгөөд энэхүү тэмдэглэгээ нь таныг хэрхэн буйдангаа цэвэрлэх вэ? гэдгийг танд тайлбарлаж өгөх болно.

Алхам 3: Толбо хугацаанд нь цэвэрлэх
Арга 1: Сода ашиглан үнэрийг нь дараарай
Содаг буйдангийн бүх гадаргууд жигд цацаж 20–30 минут байлгана. Дараа нь тоос сорогчоор сайтар соруулаарай.
Арга 2: Уураар цэвэрлэгээ (W эсвэл W-S буйдан)
Даавуунд зориулсан хошуутай уурын цэвэрлэгчээр сүлжмэл маягаар хэсэг хэсгээр нь цэвэрлэнэ.Ингэхдээ хэт норгохгүй байх хэрэгтэй бөгөөд байгалийн аргаар бүрэн хатаана.
Алхам 5: Бусад хэсгийг цэвэрлэх
Модон болон төмөр хэсгийг нь бүлээн ус болон аяга таваг угаагч ашиглан зөөлөн даавуугаар арчина. Дараа нь хуурай даавуугаар арчиж, үлдэгдлийг бүрэн арилгана.
Цэвэрлэгээний дараа буйдангийн өдлөг утсыг сэргээхийн тулд зөөлөн сойз эсвэл тоос сорогчоор сэргээлт хийнэ. Бүрэн хатаасны дараа буйдан тань цэвэрхэн, анхилуун үнэртэй, шинэ мэт болно.
Таны загвар сонирхолд нийцэх, ус болон зориулалтын цэвэрлэгч бодисоор арчиж цэвэрлэхэд хялбар олон төрлийн даавуун буйданг та доорх линкээр орж сонирхох боломжтой.
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар