

Буйдан бол зүгээр нэг тавилга биш, таны гэрийн зүрх, олон жилийн тав тухтай амьдралдаа хийж буй хөрөнгө оруулалт юм. Иймээс таныг зөв сонголт хийхэд тань туслах дараах 5 зөвөлгөөг хүргэж байна.
1. Туршаад үз, тав тухыг нэгдүгээрт тавь
Буйдангийн хамгийн гол зорилго бол тав тух. Тиймээс худалдаж авахаасаа өмнө заавал сууж үзэх хэрэгтэй. Буйдан дээрээ сууж, арагшаа налахад нуруунд тань тухтай, зөв байрлал үүсгэж байх ёстой. Суудал хэсгийн өргөн нь хамгийн багадаа 60 см байвал илүү таатай, чөлөөтэй мэдрэмж төрүүлдэг. Хэрэв та буйдан дээрээ хэвтэж амрахыг илүүд үздэг бол биеийнхээ өндөрт тохирсон урт буйдан сонгохыг зөвлөж байна.
2. Буйдангийн эдэлгээний үндэс нь рам

Буйдангийн рам бол түүний араг яс л гэсэн үг. Рамын чанар нь тухайн буйдангийн эдэлгээний хугацааг шууд тодорхойлно. Тиймээс та буйдан худалдаж авахдаа рамыг нь сайн чанарын мод болон төмөр ашигласан эсэхийг лавлаж асуугаарай. Олон жилийн турш хэрэглэхээр төлөвлөж байгаа бол рамын бат бөх байдал, холбооснуудыг сайтар шалгах нь чухал.
3. Буйдангийн Зөөлөвч
Даацын порлон болон өдөн зөөлөвч хамгийн төгс зохицол юм. Дан ганц өдөн зөөлөвч нь тав тухтай хэдий ч суусны дараа цохиж, сэгсэрч хэлбэртээ ордог. Харин дан порлон хэрэглээний явцад хэлбэрээ алдах нь амархан. Тиймээс эдгээрийн хослолыг сонгохыг зөвлөж байна.
4. Материал – Тав тух ба чанарын илэрхийлэмж

Бүрээсний материалыг сонгохдоо буйдангаа хаана, ямар орчинд ашиглахаа тооцоолох нь зүйтэй. Байгалийн материал үнэ цэнтэй хэдий ч нарны хурц гэрэл байнга тусдаг газар байрлуулбал нийлэгжүүлсэн материалаас хурдан ганддаг. Харин гэртээ нохой муур тэжээдэг бол нийлэгжүүлсэн материал нь амархан урагдаж, цоорох нь бий. Тиймээс хаана, ямар орчинд ашиглахаа вэ гэдгээс шалтгаалан материалаа сонгох хэрэгтэй.
5. Хэмжээ ба байршил
Буйдангийн хэмжээ болон байрлуулах өрөөний хэмжээг зөв тооцоолох нь өрөөний зохион байгуулалт, цэлгэр байдалд нөлөөлнө. Өндөр хөлтэй буйдан нь цэвэрхэн, дэгжин харагддаг бол намхан буйдан нь ханын орон зайг нэмэгдүүлж, зочны өрөөг илүү цэлгэр харагдуулдаг. Хэрвээ та гэрийнхээ цонхон талд буйдангаа байрлуулах гэж байгаа бол буйдангийн догол хэсгийг ч мөн анхаарах хэрэгтэй. Гал тогоо ба зочны өрөө тань үргэлж бөгөөд тусгаарлах зорилгоор буйдан тавьж байгаа бол буйдангийн ар талаасаа хэрхэн харагдахыг ч бодолцох хэрэгтэй шүү.
Нэкст мебелийн зүгээс ямарч өрөөний интьер дизайнд төгс зохицох дараах буйдангуудыг Нэкст Мебелийн зүгээс ямар ч өрөөний интерьер дизайнд төгс зохицох, чанартай сонголт бүхий дараах буйдангуудыг санал болгож байна.
Бодитоор харж, тав тухыг нь мэдэрч сонголтоо хийхийг хүсвэл Мишээл Экспо худалдааны төвийн C-25 павильон дээр хүрэлцэн ирээрэй.
Мөн та https://next.mn/mn/s/furniture/sofa энэхүү холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга хийх боломжтой.
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар