

Урамшуулалт худалдаа: 10-р сарын 08-аас 11-р сарын 05 хүртэл
Next групп 22 жилийн ойгоо тохиолдуулан “Next”-тэй үргэлж хамт байдаг хэрэглэгчиддээ талархал илэрхийлж, бэлэг, урамшууллаар дүүрэн хямдралтай худалдаагаа эхлүүллээ.
Энэхүү “Азын Алтан өндөг”-тэй урамшуулалт худалдаа нь Next-ийн бүх салбар дэлгүүрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хэрэглэгч та бүхэн гэр ахуйн цахилгаан бараа, тавилга, бусад бүтээгдэхүүнийг 50 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм.

1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн хэрэглэгч бүр “Азын Алтан өндөг” хаглаж амтат шоколаднаас эхлээд iPhone 17 гар утас хүртэл олон бэлэг, сюрпризын эзэн болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.next.mn болон Next-ийн албан ёсны Facebook хуудаснаас авна уу.



Next группийн тухай товч танилцуулбал
2003 онд гэр ахуйн тавилгын худалдааны чиглэлээр Mebeltown нэртэйгээр үүсгэн байгуулагдан, бизнесийн цар хүрээгээ тэлж, 2009 онд цахилгаан барааны зах зээлд “Next Electronics” нэрийн доор үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
“Next Electronics”-оос эхлэлтэй Next групп өнөөдөр 10 салбар компани, Улаанбаатар болон орон нутгийн 24 салбар дэлгүүр, 600 гаруй ажилтантайгаар өргөжин, хэрэглэгчдэдээ дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, өргөн сонголтыг санал болгож байна.

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Next групп нь чанар, итгэлцэл, инновацид тулгуурласан үйл ажиллагаагаараа цахилгаан барааны зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгаж чадсан билээ.