

Ядаргаагаа тайлж, эрч хүчээ цэнэглэх амьдралын #hack-ууд
Ядарсныг илтгэх шинж тэмдэг нь тун энгийн. Ханатлаа унтсан ч нойр хүрч, толгой өвдөөд байвал ядаргаанд орсны дохио. Ямар ч юманд дур сонирхолгүй хандах, хүчгүй болох, үе мөч өвдөх зэргээр шинж илэрч байвал биедээ анхаарахыг зөвлөе.
Цаг агаар дулаарч, нэмэх хэм дээшлэх хэрээр цусны судасны хана тэлж даралт буурах өөрчлөлт хүний биед илэрдэг. Ядаргааны шинж тэмдгүүд их бага хэмжээгээр илэрч л байвал арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй. Доорх аргуудыг амьдралын хэвшлээ болгон, ядрахгүй, эрч хүчээ цэнэглэж үр бүтээлтэй ажилладаг болоорой.
#hack1
Витамин + Уураг
Хүний биед бодисын солилцоог сайжруулан энерги авахад В витамины төрлүүд хэрэгтэй