main logologo
Харьцуулах

Хадгалсан

Сагс

УрамшууллуудШинэБрэндХямдралтайУгаалгын машинПлитк, Шарах шүүгээХөргөгч, ХөлдөөгчЗурагтТоос сорогчМатрасЛизингийн үйлчилгээНэкст МедиаБайгууллагад

Хэний ч анзаардаггүй, нуугдмал аюул: Хуучин тавилгууд таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • Хэний ч анзаардаггүй, нуугдмал аюул: Хуучин тавилгууд таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?
Хэний ч анзаардаггүй, нуугдмал аюул: Хуучин тавилгууд таны эрүүл  мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?
2025/07/31 04:24

Хэний ч анзаардаггүй, нуугдмал аюул: Хуучин тавилгууд таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?

Эрүүл мэндэд учирч болох аюулын талаар бодоход хуучин тавилга санаанд орох нь ховор.

Гэвч зочны өрөөний тань он удаан жил эдлэгдсэн буйдан, эсвэл унтлагын өрөөний тань хуучирсан матрас таны эрүүл мэндэд чимээгүйхэн нөлөөлж байж болзошгүй юм. Тэгвэл хуучин тавилга яагаад таны эрүүл нөлөөдөг талаар дэлгэрэнгүй тайлбарлая.

Тоос тоосонцор, харшил үүсгэгчид

Хуучин тавилгатай холбоотой хамгийн түгээмэл асуудлын нэг бол тоос шороо, харшил үүсгэгч бодис хуримтлагдах явдал юм. Цаг хугацаа өнгөрөхөд тавилгын даавуу, бүрээс нь тоосны хачиг, гэрийн тэжээвэр амьтдын үс, цэцгийн тоос болон бусад харшил үүсгэгчийн таатай орчин болдог. Эдгээр тоосонцор нь агаарт цацагдаж, амьсгалах замаар астма, харшил зэрэг амьсгалын замын өвчнийг улам хүндрүүлдэг. Та тавилгаа ялангуяа буйдан матрас гэх мэт зөөлөн тавилгыг тогтмол цэвэрлэж байсан ч бүх харшил үүсгэгчийг арилгах нь бараг боломжгүй зүйл.

Мөөгөнцөр ба хөгц үүсэх

Хуучин тавилга, ялангуяа чийгтэй эсвэл агааржуулалт муутай газарт хадгалагдсан тавилга нь хөгц, мөөгөнцөр үүсгэдэг. Энэ нь ялангуяа мод, даавуу гэх мэт органик материалаар хийсэн тавилгад түгээмэл тохиолддог. Мөөгөнцрийн спор буюу мөөгөнцөр үүсгэгч нь агаарт дэгдэж, амьсгалах үед эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж, амьсгалын замын асуудал, арьсыг цочроох, хүнд тохиолдолд эрүүл мэндийн архаг асуудал үүсгэдэг.

Химийн ялгаралт

Олон жилийн өмнө үйлдвэрлэгдсэн ихэнх тавилгуудад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдоод байгаа химийн бодисуудыг агуулсан байдаг байна. Жишээлбэл, тавилга үйлдвэрлэхэд галд тэсвэртэй бодис, формальдегидийг ихэвчлэн ашигладаг байсан. Цаг хугацаа өнгөрөхөд эдгээр химийн бодисууд хий ялгаруулж, дэгдэмхий органик нэгдлүүдийг (VOC) таны гэрийн агаарт ялгаруулдаг.
Формальдегид гэдэг бодис нь хавдар үүсгэгчийн төрөлд ордог бодис. Дэлхийн хавдар судлалын агентлагаас гаргасан хавдар үүсгэгч бодисуудын жагсаалтын нэгт ордог. Шавж юм уу бактери үржүүлэхгүй байх зориулалтаар ашигладаг.
VOC-д удаан хугацаагаар өртөх нь толгой өвдөх, толгой эргэх, амьсгалын замын асуудал, тэр ч байтугай хорт хавдар гэх мэт урт хугацааны эрүүл мэндийн асуудал үүсгэдэг.

Бие махбодын аюулгүй байдал

Тавилга нь удах тусам элэгдэлд өртөмтгий болдог. Хуучны тавилгад эрэг сулрах, ганхсан хөл, хугарсан пүрш зэрэг нь танд аюул учруулах эрсдэлтэй болдог. Гэнэт унасан сандал эсвэл хурц, цухуйсан хадаас нь гэмтээх эрсдэлтэй. Тогтворгүй, эвдэрсэн тавилга зэргээс шалтгаалан хүүхэд, өндөр настан осолд өртөх болзошгүй юм.

Хүний биеийн эргономикт тохиромжгүй

Олон жилийн өмнө хийгдсэн тавилга орчин үеийн эргономикийн стандартыг хангахгүй байж магадгүй юм.
Хуучирсан матрас, сандал, буйдан нь хүний биеийн эргономикст тохирохоор бүтээгдэх эрүүл мэндийн асуудал үүсдэг. Хуучирсан, унжсан гудас дээр унтах нь нуруу өвдөж, нойрыг саатуулдаг бол тулгуургүй сандал дээр суух нь хүзүү, мөрний ачаалалд хүргэдэг.

Хэрэв та хуучин тавилгаа сольж, гэрийнхээ өнгө төрх, тав тухыг шинэчлэхийг хүсвэл https://next.mn/mn/s/furniture онлайн дэлгүүрээр зочлон олон улсын чанарын стандартаар баталгаажсан, загварлаг, боломжийн үнэтэй ор, матрас, гал тогооны ширээ сандал, буйдан гэр гэр ахуйн бүх төрлийн тавилгуудыг хамгийн өргөн сонголттойгоор авах боломжтой. Next Mebel-ийн тавилгууд нь: 

  • Тоосны хачиг, хөгц мөөгөнцөр үүсэхгүй 
  • A зэрэглэлийн даавуугаар хийгдсэн
  • E1 - МДФ хавтангийн европын чанарын стандарт бөгөөд энэ нь хүний биед хор нөлөө үзүүлэхгүй, байгаль орчинд ээлтэй, эко тавилга гэж тооцогддог
  • Олон улсын чанарын стандартаар баталгаажсан тавилгуудыг хэрэглэгчдийнхээ гарт хүргэдэгээрээ давуу талтай юм.

Мөн Next Mebel тавилгын дэлгүүр нь хэрэглэгчдэдээ төлбөрийн уян хатан нөхцөл, тав тухтай орчин, мэргэжлийн зөвлөгөө, тавилгын хамгийн өргөн сонголт, загварлаг шийдлүүдийг танд санал болгож байна.

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Аяга таваг угаагч яагаад хэрэгтэй гэж?
2025/08/26 11:12Аяга таваг угаагч яагаад хэрэгтэй гэж?
Цагаан алтаар урласан, алмаазан бөгжний эзэн хэн болох бол?
2025/08/25 06:37Цагаан алтаар урласан, алмаазан бөгжний эзэн хэн болох бол?
Дэлхийн хамгийн нандин чулууны түүх
2025/08/14 08:19Дэлхийн хамгийн нандин чулууны түүх
Цагаан алтан алмаазан бөгжний 6 азтаны нэг болмоор байна уу?
2025/08/08 06:25Цагаан алтан алмаазан бөгжний 6 азтаны нэг болмоор байна уу?
Хэний ч анзаардаггүй, нуугдмал аюул: Хуучин тавилгууд таны эрүүл  мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?
2025/07/31 04:24Хэний ч анзаардаггүй, нуугдмал аюул: Хуучин тавилгууд таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?
ЧАНАРТАЙ НОЙР ТАНЫ БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
2025/07/30 04:02ЧАНАРТАЙ НОЙР ТАНЫ БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Гоо сайхны бүтээгдэхүүнээ хөргөгчинд хадгалах нь зөв үү?
2025/07/24 04:14Гоо сайхны бүтээгдэхүүнээ хөргөгчинд хадгалах нь зөв үү?
Онцлох хямдралтай 7.7 Online Shopping Day
2025/07/07 09:38Онцлох хямдралтай 7.7 Online Shopping Day
Хэрхэн Бээжингийн Universal studio-оор 0₮-өөр аялах вэ?
2025/07/03 09:25Хэрхэн Бээжингийн Universal studio-оор 0₮-өөр аялах вэ?
ТАНАЙ ГЭРТ ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ ЗУРАГТ ТОХИРОХ ВЭ?
2025/06/30 03:38ТАНАЙ ГЭРТ ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ ЗУРАГТ ТОХИРОХ ВЭ?
Дэлгүүрийн байршил
Бэлгийн карт
7719-9999
Нүүр
Хадгалсан
Сагс
Хэрэглэгч

Footer

Компани

  • Бидний тухай
  • НУТ ба БОНЗ-ын бодлого
  • Нээлттэй ажлын байр
  • Цахим бэлгийн карт

Тусламж

  • Дэлгүүрийн байршил
  • Бараа захиалах заавар
  • Хэтэвч
  • Асуулт хариулт

Үйлчилгээ

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Буцаалтын нөхцөл
  • Баталгаат засварын нөхцөл

Холбоо барих

  • 7719-9999
  • online@next.mn
  • Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

Биднийг дагаарай

© 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Апп татах