main logologo
Харьцуулах

Хадгалсан

Сагс

УрамшууллуудШинэХямдралтайOPPOБрэндЗурагтУгаалгын машинЗөөврийн компьютерХөргөгч, ХөлдөөгчПлитк, Шарах шүүгээТавилгаЛизингНэкст МедиаБайгууллагад

2026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • 2026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
2026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
2026/05/19 09:43

2026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?

Технологи хурдацтай хөгжиж буй 2026 онд хэрэглэгчдийн цахилгаан бараа худалдан авах хэв маяг эрс өөрчлөгдөж байна. Өмнө нь хүмүүс зөвхөн үнэ, загвар, өнгө дизайныг хардаг байсан бол өнөөдөр AI технологи, тог цахилгаан хэмнэлт, ухаалаг удирдлага, баталгаат үйлчилгээ зэрэг нь худалдан авалтын хамгийн чухал шалгуур болоод байна.

Судалгаагаар хэрэглэгчид цахилгаан бараа сонгохдоо илүү “урт хугацааны үнэ цэнэ”-ийг чухалчилдаг болсон бөгөөд худалдан авсны дараах засвар үйлчилгээ, найдвартай байдалд өндөр ач холбогдол өгч эхэлжээ. Тиймээс цахилгаан бараа сонгохдоо дараах зүйлсэд анхаарахыг зөвлөж байна.

Тэгвэл 2026 онд цахилгаан бараа худалдан авахдаа юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

1. Хэрэгцээндээ тохирсон сонголт хийх нь хамгийн зөв шийдэл 

Хэрэглэгчид хамгийн түрүүнд өөрийн амьдралын хэв маяг, гэр бүлийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн сонгох хандлагатай байдаг.

Жишээлбэл:

  • Өвөл идэш хадгалдаг айл бол хөлдөөгчийн багтаамж хамгийн чухал
  • Gaming хэрэглээтэй бол өндөр refresh rate бүхий QLED, Mini LED зурагт илүү тохиромжтой
  • Цөөн ам бүлтэй айлд хэт өндөр багтаамжтай бүтээгдэхүүн шаардлагагүй байж болно

Иймээс “хамгийн үнэтэй” биш, “хамгийн тохиромжтой” бүтээгдэхүүн хамгийн зөв сонголт болдог байна.

2. AI болон Smart технологи шинэ стандарт болжээ 

2026 оны цахилгаан барааны зах зээлийн хамгийн том тренд бол AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан технологи юм.

Орчин үеийн smart төхөөрөмжүүд:

  • Хэрэглэгчийн дадлыг суралцах,
  • Эрчим хүчний хэрэглээг автоматаар тохируулах,
  • Гар утсаар удирдах,
  • Өөрөө оношилгоо хийх боломжтой болсон.

Тухайлбал AI угаалгын машин хувцасны жин, материалд тохируулан угаах горимоо өөрчилдөг бол шинэ үеийн зурагтууд контентын төрлөө таньж дүрс болон дуугаа автоматаар тохируулдаг болжээ.

Тиймээс зөвхөн дизайн бус технологийн бодит давуу талыг анхаарч сонголт хийхийг зөвлөж байна.

3. Тог цахилгаан хэмнэлттэй 

Цахилгааны хэрэглээ өсөж буй энэ үед inverter технологи болон energy saving системтэй бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдэж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хямд үнэтэй боловч өндөр тог зарцуулдаг бүтээгдэхүүн нь урт хугацаандаа илүү өндөр зардал үүсгэдэг аж.

Иймээс худалдан авалт хийхдээ дараах үзүүлэлтүүдийг заавал шалгахыг зөвлөж байна:

  • Inverter технологи
  • Эрчим хүчний ангилал
  • Жилийн цахилгаан хэрэглээ
  • Дуу чимээний түвшин
  • Сэлбэг, засварын боломж

4. Албан ёсны баталгаа болон after service 

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид баталгаагүй, албан бус импортын бараанаас үүдэлтэй засвар үйлчилгээний асуудалтай ихээр тулгарах болсон. Үүнтэй холбоотойгоор албан ёсны борлуулагч болон баталгаат сервисийн ач холбогдол улам өсжээ.

100 гаруй дэлхийн брэндийн албан ёсны борлуулагч NEXT Electronics нь хэрэглэгчдэд цахилгаан бараа, тавилгын өргөн сонголтыг санал болгож байгаа бөгөөд бүтээгдэхүүний мэдээлэл, үзүүлэлт, үнийг онлайнаар https://next.mn/mn харах боломжтой.

Мөн NEXT SERVICE нь Samsung, LG, TCL, Philips, Asaya, Rotenzo, Hansa зэрэг брэндүүдийн албан ёсны засвар үйлчилгээ, угсралт суурилуулалтыг албан ёсны эрхтэй, баталгаат хугацаатайгаар найдвартай хийж Монгол орон даяар хэрэглэгчдэд хүрч ажиллаж байна.

2026 онд хэрэглэгчид зөвхөн “ямар бараа авах вэ?” гэдгээс илүү “дараа нь ямар үйлчилгээ авах вэ?” гэдгийг илүү чухалчилдаг болсон нь зах зээлийн шинэ хандлага болоод байна.

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Дэлгүүрийн байршил
Бэлгийн карт
7719-9999
Нүүр
Хадгалсан
Сагс
Хэрэглэгч

Footer

Компани

  • Бидний тухай
  • НУТ ба БОНЗ-ын бодлого
  • Тогтвортой хөгжлийн тайлан
  • Нээлттэй ажлын байр
  • Цахим бэлгийн карт
  • Хамтран ажиллах

Тусламж

  • Дэлгүүрийн байршил
  • Бараа захиалах заавар
  • Хэтэвч
  • Асуулт хариулт

Үйлчилгээ

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Буцаалтын нөхцөл
  • Баталгаат засварын нөхцөл

Холбоо барих

  • 7719-9999
  • contactcenter@next.mn
  • Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

Биднийг дагаарай

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Апп татах

2026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
2026/05/19 09:432026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
Чимээгүй аюулаас гэр бүлээ хамгаалах нь: Тавилгын "E1" стандарт тэмдэглэгээний нууц
2026/05/18 08:16Чимээгүй аюулаас гэр бүлээ хамгаалах нь: Тавилгын "E1" стандарт тэмдэглэгээний нууц
Dragon EXPO цахилгаан бараа, тавилгын үнийн галзуурлын EXPO-д очиж амжаагүй юм биш биз?
2026/05/13 09:53Dragon EXPO цахилгаан бараа, тавилгын үнийн галзуурлын EXPO-д очиж амжаагүй юм биш биз?
Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
2026/04/29 06:36Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
2026/04/27 03:17Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
2026 онд зурагт хэрхэн зөв сонгох вэ?
2026/04/22 10:482026 онд зурагт хэрхэн зөв сонгох вэ?
Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
2026/04/03 03:01Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
2026/03/24 03:30Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
2026/03/20 04:41Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?
2026/03/20 02:38Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?