
Бээжингийн Universal Studios нь 2021 онд нээгдсэн бөгөөд Ази тивийн гурав дахь Universal парк юм. Тэгвэл танд энэ сонирхолтой үзүүштэй газраар үнэ төлбөргүй аялах нэг боломж байна гэвэл та итгэх үү?
Нэкст электрониксийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан Дэлхийн №1 цахилгаан бараа үйлдвэрлэгч Midea брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчил дундаасаа гэр бүлийн хамт Universal Studios -ээр аялах 2 гэр бүлийн тодруулах юм.
“Universal Studio” нь сэдэвчилсэн парк, сэдэвчилсэн зам талбай болон хоёр зочид буудал, ресорттой. Харин паркийн хувьд долоон арал дээр 37 төрлийн хурдны тоглоомууд болон алдарт киноноос сэдэвлэсэн 24 шоу үзүүлбэртэй.
ЮУ ҮЗДЭГ ВЭ?
“The Wizarding World of Harry Potter - Hogsmeade”- Хогвартын Цамхаг болон Харри Поттерийн хэрэгслийн дэлгүүр
“Transformers Metrobase” бол N.E.S.T Бээжин дэх төв оффис бөгөөд автоботууд болон хүмүүс дэлхийг хамгаалахын тулд хамтдаа маш нууц технологийн дэвшилтэт байршил юм. Энэ хэсэгт дараах дүрүүдтэй уулзах боломжтой
Энэхүү хэсэг нь зоогийн газар, дэлгүүр, лоунжтай
"Kung Fu Panda Land of Awesomeness”- Эртний домогт үзэсгэлэнт газар Ноён Пингийн гоймонгийн анхилуун үнэрээс эхлээд луугийн дайчдын түүхээр аялах болно. Энэ хэсэгт луугийн дайчдын бэлтгэл хийдэг газар болон тоглоом, хоолны газар зэрэг бусад холбогдох газрууд байна.
“Waterworld” энэ хэсэгт та маш сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх боломжтой
“Minion Land”-г оруулж өгсөн шалтгаан нь Хятад улсын хүүхдүүд багачууд нь энэ хүүхэлдэйн кинонд үнэхээр дуртай учир Минионтой холбоотой тоглоомын газар, дэлгүүр болон зоогийн газартай.
“Jurassic world”- Энэ хэсэгт аварга том үлэг гүрвэлүүдтэй уулзаж 65 сая жилийн өмнөх адал явдлыг мэдрэх боломжтой.
“Hollywood Boulevard” гэх 7 хэсгээс бүрддэг ба нийт 40 төрлийн сонирхолтой тоглоом, хөгжөөнт шоу үзүүлбэрүүд байдаг.
“Universal studio” нь хоёр төрлийн эвент орой бүр зохион байгуулдаг бөгөөд Үүнд:
“Universal city walk”- энэ хэсэгт зоогийн газар, дэлгүүр, кино театр гэх мэт маш олон үйлчилгээ үзүүлдэг цогцолбор байдаг.
Төгсгөл хэсэгт нь нэг зүйл сануулж хэлэхэд: Хэрвээ та бага насны буюу 120см-с доош өндөртэй хүүхэдтэй аялах гэж буй бол зөвхөн Минионтой "Minion Land " хэсэгт л тоглуулах боломжтой гэдгийг анхаарна уу.