
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Унтах хугацаа 1 цаг нэмэгдэхэд цалин 5%-аар өсдөг. Тэгвэл чанартай нойр авахад зөв матрас сонгохоос эхлэнэ.
Матрас бүр өөрийн онцлог, бүтэцтэй байдаг бөгөөд энэ нь таны унтах хэв маяг, биеийн онцлогт хэрхэн нийцэж байгаагаас шалтгаалан сонголтоо хийвэл энэ л хамгийн сайн матрас байх болно. Өөрөөр хэлбэл, хамгийн сайн эсвэл муу матрас гэж байдаггүй, харин танд хамгийн тохирсон матрас л гэж бий.
Таны унтах хэв маягаас хамааран тохирох матрасны төрлүүд нь
Хамгийн гол нь матрас сонгохдоо зөвхөн зөөлөн хатуугаар нь бус, өөрийн унтах хэв маяг, биеийн онцлог, тав тухыг бодолцож сонгоорой. Таарсан матрас нь зөвхөн тухтай амралт биш, эрүүл нойрыг ч бат бөх нойрыг танд бэлэглэж, эрч хүчтэй өглөөг угтахад тань тусална.
Өөрт тохирох бусад матрасуудыг сонирхохыг хүсвэл доорх линкээр орно уу.
Хажуугаар унтдаг, нуруу нь өвддөг, хөшиж чилдэг хүмүүст Memory foam (мемори порлон) матрас тохиромжтой. Хүний биеийн хэлбэрт уян хатан тохирч, даралтыг жигд хуваарилдаг тул нуруу, үе мөчийг амраахад тустай.
Хэт халууцдаг, шөнө хөлөрдөг хүмүүст Сэрүүцүүлэгч шинж чанартай матрас сонгох хэрэгтэй. Агааржуулалт сайтай, дулааныг барьдаггүй материалаар хийгдсэн байх нь чухал.
Хөдөлгөөн ихтэй, хөрвөөж унтдаг хүмүүст Тусдаа уутлагдсан пүрштэй матрас илүү тохиромжтой. Хөдөлгөөнийг тусгаарлаж, хамт унтаж буй хүнд нөлөө бага үзүүлдэг.