
Нэкст групп Samsung брэндтэй хамтран “Хогоо биш БАЙГАЛИА хадгалъя” цахилгаан бараа дахин боловсруулах аяныг зарлаж байгаа. 2025.04.04-өөс 04.24-г дуустал 20 хоног үргэлжилсэн тус аяныг хэрэглэгчдийн хүсэлтээр 05.25-ыг хүртэл СУНГАХААР боллоо.
Энэхүү аян нь байгальд энгийн хогтой хамт хаягдаж хөрсний доройтол, хүн болон байгальд маш их сөрөг нөлөө үзүүлж буй электрон хог хаягдлыг цуглуулан, дахин боловсруулж хоёрдогч бүтээгдэхүүн болгох зорилготой билээ.
Хэрэглэгч та Нэкст электрониксийн Улаанбаатар болон орон нутгийн өөрт ойр байрлах хүссэн салбар дэлгүүртээ очин хэрэглэхгүй, ашиглах боломжгүй болсон эвдэрсэн гар утас, хөргөгч угаалгын машин, зурагт гээд бүх төрлийн цахилгаан барааг авчирч өгөөд 50,000₮ болон 100,000₮-ийн эрхийн бичиг эсвэл Samsung брэндийн хүссэн зурагтаа худалдан авах боломжтой 200,000₮-ийн эрхийн бичиг бэлгэнд аваарай.