Бали арал руу ҮНЭГҮЙ аялах уу?

Бали арал руу ҮНЭГҮЙ аялах уу?

Бали арал руу ҮНЭГҮЙ аялах уу?

Далайн эрэг, хүрхрээ, ширэнгэн ой, галт уул гээд л онцгой бүтэц, үзэсгэлэнт байгалиараа дэлхийд гайхагддаг, хүн бүрийн очиж амарч, алжаалаа тайлж, нүд сэтгэлээ сэргээх газар бол маргаангүй Индонез улсын Бали арал билээ.  

Тэгвэл Нэкст электрониксоос эрхэм хэрэглэгчдэдээ зориулан Германы алдарт Hansa брэндийн урамшууллаа зарлалаа. Та Нэкст электрониксийн Улаанбаатар болон орон нутгийн өөрт ойр салбараас Hansa брэндийн бүтээгдэхүүнийг худалдан аваад үзэсгэлэгт Бали арал руу аялах эрхийн эзэн болоорой.   

Бид танд Бали арлаар аялахдаа үзэж сонирхох боломжтой үзэсгэлэнт газруудын талаар мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Бали арал дээр хийж үзэх сонирхолтой зүйлсийг санал болгож байна. 

Бали дүүжин 

 

Бага байхад хүүхэд бүрийн хамгийн дуртай байнга очерлоод зогсдог тоглоом нь савлуур байсан. Та одоо ч савлуур дээр тоглох дуртай хэвээрээ байгаа бол Балид хаа сайгүй байрлах маш өндөр, ой мод, далай тэнгис, хүрхрээг дээрээс нь тольдох боломжтой Бали дүүжингийн аль нэгийг зориорой. Хамгийн анхны бөгөөд хамгийн алдартай нь “Bali Swing” бөгөөд газраас дээш 10м, 15м, 20м, 78м өндөр байх сонголтуудтай. 

Шилэн бассейн 

 

Балид очсоных бас нэгэн үзүүштэй зүйл бол ой модыг эсвэл далайн эргийг дээрээс нь тольдон харангаа коктейл, шимсний шүүс амтлан амрах боломж бүхий шилэн бассейнууд юм. Хамгийн алдартай нь “Hanging Gardens of Bali” бөгөөд эндхийн усан бассейн нь дэлхийн топ усан бассейнаар хэд хэдэн удаа шалгарч байсан. 

Waterbom усан парк 

 

Дэлхийд 3-т Азидаа 1-т ордог Waterbom усан парк дээр заавал очиж үзээрэй. Ялангуяа та хүүхэдтэйгээ хамт явж байгаа бол төрөл бүрийн усан тоглоомуудтай энэхүү парк нь бусад паркуудаас илүү онцгой, сонирхолтой санагдаж, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээх болно. 

Сармагчны ой 

 

Sacred Monkey Forest буюу сармагчны ой нь жуулчдын очих дуртай газруудын нэг билээ. Энд та гэр бүлээрээ зугаалж, эгдүүтэй хөөрхөн сармагчинуудыг харж, хамт зургаа даруулж болно. Сармагчинууд аялагчдын эд хөрөнгийг аваад зугтаах нь элбэг байдаг тул барьж яваа цүнх, чухал зүйлсээсээ анхаарлаа бүү салгаарай. 

Шувуун парк 

 

2000 м.кв талбайтай 250 төрөл зүйлийн 1000 гаруй шувуудтай Bali Bird Park-д та гэр бүлээрээ бүтэн өдрийг өнгөрөөж, үзэсгэлэнт шувуудыг сонирхон, зургаа татуулж, төрөл бүрийн шувуудын үзүүлбэрийг үзэх боломжтой. Энэхүү парк дотор ресторан, кофе шоп, зайрмаг, сувенирийн дэлгүүр гээд л төрөл бүрийн үйлчилгээний газрууд байгаа. 

Ловина эргийн дельфин 

Ловина эрэг амар амгалан, хүн цөөнтэй гэгддэг тул та олны хөлөөс зайтай тайван амрахыг хүсвэл энд ирээрэй. Мөн та өмнө нь зөвхөн кинон дээр л харж байсан дельфин загас усанд үсрэн тоглохыг эндээс олж харах боломжтой. Өглөө нар мандахаас өмнө очвол хамгийн үзэсгэлэнтэй байдгийн зэрэгцээ хэрэв хүсвэл завь хөлслөн тэдэнтэй зэрэгцэн явж, ойроос харж ч болно. 

Beach Clubs 

 

Балид очсон л бол заавал очих ёстой газруудын нэг бол Beach Club бөгөөд танд маш олон сонголтууд байгаа. Далайн эрэг дээр нар жаргахыг харангаа төрөл бүрийн хөгжим сонсож, зууш идэж, коктэйл ууж, түүдэг гал асааж, bean bag налан сууж, далайн спортыг туршиж үзэх гэх мэт өөр өөрийн гэсэн онцлогтой олон Beach Club-аас та өөрт илүү сонирхолтойг зорин очоорой. Хамгийн алдартайгаас нь дурдвал Sundays Beach Club, Finns Beach Club, The Lawn зэрэг байна. 

Rooftop Bars 

 

Үзэсгэлэнт Бали арлыг дээрээс нь тольдох боломжийг олгодог олон Rooftop Bar-ууд бий. Harris Bukit зочид буудлын Jim’Bar’N нь Балигийн хамгийн өндөр Rooftop Bar бөгөөд эндээс Бали арлын эргэн тойрон 360 градус харагдах ба шинэхэн далайн хоол болон нэрийн коктейлуудаараа алдартай. Минимал, элегант, шинэлэг байдлаараа жуулчдын очих дуртай газар болсон Rock Bar нь далайн эрэг дагуух 1.3 км хад чулуун дээр байрладаг, эргээс 14 метрийн өндөрт байрлах ба эндээс Энэтхэгийн далайг тольдон харах боломжтой. 

 

Та Балигийн үдшээр хаашаа ч явалгүй зүгээр хотын гудамжаар алхсан ч уйдахгүй. Төрөл бүрийн шоу, гудамжны хоол, шөнийн худалдаа гээд л үзэж сонирхох зүйлс өчнөөн тааралдах болно.