Samsung 22л багтаамжтай тавилгад суурилуулдаг богино долгионы зуух MG22M8054AK/BW
Богино долгионы зуух
#MG22M8054AKBW
SAMSUNGActions


Үзүүлэлт:
- Дэлгэц
- LED
- Хаалганы онгойлт
- Баруун
- Гриллтэй эсэх
- Тийм
- Хүчин чадал
- 2400
- Багтаамж
- 22
SAMSUNG

.
Дахин халаах болон грилл (шарах) хосолсон функц нь хоолны тань бүтэц, өнгө үзэмжийг төгс хадгалж, маш амттай харагдуулдаг. Хоолыг гриллдэж, гадна талыг нь шаржигнасан, алтан шаргал өнгөтэй болгохын тулд хоол хийх хугацааг 30 секундээр сунгадаг.
Хэрэв та олон төрлийн хоол зэрэг бэлтгэж байгаа бол халууныг хадгалах (keep-warm) функц нь хоолыг хэт халахаас сэргийлж, хамгийн тохиромжтой хэмд нь барьдаг. Үүний үр дүнд хоол тань яг л дөнгөж хийсэн мэт халуун, шүүслэг, шинэхэн хэвээрээ ширээнд аваачихад бэлэн байх болно.
Хурдан гэсгээх функц нь хүнсний бүтээгдэхүүний шинэлэг байдал болон бүтцийг алдагдуулахгүйгээр гэсгээх боломжийг олгодог. Үүний тусламжтайгаар та мах, шувууны мах, загас, талх, бялуу, жимс жимсгэнийг жилийн аль ч улиралд яг л шинэхэн мэт амттайгаар зооглох боломжтой.
Үнэр гадагшлуулах (Odor Purification) горим нь зуухны доторх үнэрийг агшин зуурт гадагшлуулах бөгөөд ингэснээр дараагийн хийх хоолонд өмнөх хоолны үнэр шингэж, холилдохоос бүрэн сэргийлнэ.
Эдэлгээ даах чадвартай биокерамик бүрхүүл нь маш гөлгөр гадаргуутай тул хатуу, зүлгүүртэй цэвэрлэгээний бодис хэрэглэх шаардлагагүйгээр хялбархан цэвэрлэгддэг. Түүнчлэн удаан хугацаанд ашигласан ч өнгөө алдаж шарлахгүй. Энэхүү бүрхүүл нь зэврэлтэнд тэсвэртэй, зурагдахаас хамгаалагдсан бөгөөд маш урт хугацааны эдэлгээг хангана.
ECO горим нь зуух ашиглагдаагүй үед буюу хүлээлтийн (standby) горимд цахилгаан эрчим хүчний хэрэглээг хамгийн бага түвшинд барьснаар таны цахилгааны төлбөрийг үлэмж хэмжээгээр бууруулахад тусална.
Зууханд урьдчилан суулгасан үндэсний хоолны жоруудын тусламжтайгаар уламжлалт хоолыг гэртээ төгс хийж, хоол хийх ур чадвараа сорих хүслээ биелүүлээрэй. Өөрийн дуртай хоолнуудыг ердөө ганцхан товчлуур даран бэлтгэж, алтан цагаа хэмнээрэй.
Зээлээр авах төрлүүд
Хуваан төлөх
Storepay
4 хувааж төлөхХүүгүйШимтгэлгүй

Хуваан төлөх
УрьдчилгаагүйШимтгэлгүй90 хоног

Хэрэглээний зээл
Sono
УрьдчилгаагүйШимтгэлгүй15 сар хүртэл хуваа
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар