Онцлох давуу талууд
Mini-LED арын гэрэлтэй QLED Технологийн дэвшилтэт дэлгэц
Mini-LED арын гэрэлтэй QLED Технологийн дэвшилтэт дэлгэц. Mini LED арын гэрэлтүүлэг нь маш олон жижиг LED гэрлүүдийг ашиглаж, тэдгээрийг олон бүсэд (dimming zones) хуваан тус бүрийг нь бие даан удирдах боломжтой. Үүний үр дүнд илүү гүн хар өнгө, илүү тод гэрэлтэлт, өндөр контраст бий болж, гэрлийн цацрал (blooming) багасна.
Quantum Dot (QLED)
Quantum Dot (QLED) технологи нь өнгийг илүү тод, үнэн бодит, баялаг болгож, өргөн өнгөний хүрээ (wide color gamut)-г бий болгодог. QD-Mini LED Dimming нь Quantum Dot өнгөний технологи болон Mini LED-ийн нарийн гэрэлтүүлгийн удирдлагыг хослуулж, илүү тод гэрэлтэлт, гүн хар өнгө, бодит мэт өнгийг бий болгодог.
HVA Panel
HVA Panel нь нано хэмжээст давхар бүрхүүл ашиглан гэрлийг илүү нарийн удирдаж, хар өнгийг илүү гүн, цагаан өнгийг илүү тод харуулснаар өндөр контраст гаргах чадвартай дэлгэцийн технологи бөгөөд дүрсний тод байдал, нарийвчлалыг сайжруулдаг. 93% DCI-P3 өнгөний хамрах хүрээтэй тул илүү баялаг, бодит өнгийг харуулж, кино болон контентын өнгийг илүү үнэн зөвөөр дамжуулна.
288Hz Тоглоомын хурдасгуур (Game Accelerator)
VRR (Variable Refresh Rate) технологийг ашиглан дүрсийн давтамжийн хос горимоор ашиглах боломжтой. 4K нягтаршилтайгаар 144Hz давтамжтай эсвэл 1080p нягтаршилтайгаар гайхамшигт 288Hz давтамжтайгаар ямар ч сааталгүй, торгон зөөлөн хөдөлгөөнийг танд мэдрүүлнэ.
Google TV + Gemini-тэй боллоо
Google TV ухаалаг зурагтын систем нь кино, нэвтрүүлэг, аппликейшн, шууд эфирийг нэг дороос үзэх боломжийг олгодог. Таны үздэг зүйлд үндэслэн контент, суваг санал болгож, YouTube, Netflix зэрэг апп-уудыг хялбар ашиглах боломжтой. Мөн Google Assistant ашиглан дуу хоолойгоор удирдах бөгөөд одоо Gemini хиймэл оюун ухаан нэмэгдсэнээр таны энтертайнмент ертөнц урьд өмнөхөөсөө илүү ухаалаг боллоо.
AiPQ Pro Processor
AiPQ Pro процессор нь TCL брэндийн өөрийн хөгжүүлсэн ухаалаг чип юм. Энэ нь дүрсний чанарыг автоматаар шинжилж, сайжруулах дэвшилтэт алгоритмуудыг ашигладаг. Процессор нь бараг пикселийн түвшинд гэрэлтэлт, өнгө, контраст болон тодролыг тохируулж, илүү тод, бодит мэт харагдах үзэх мэдрэмжийг бий болгодог.
ONKYO 2.0 Hi-Fi дууны систем
Гэрийн кино театрын стандартыг тодорхойлогч дэлхийд алдартай ONKYO Audio System нь Японы өндөр чанартай аудио технологид суурилсан, кино, спорт болон тоглоомын үед хамгийн тэнцвэртэй, дууг илүү цэвэр, хүчтэй, бодит сонсогдохоор тохируулсан систем юм. Зурагтын хажуу талд байрлах спикерүүд нь дууны орон зайг тэлж, дүрстэйгээ төгс зохицсон аудио-визуал мэдрэмжийг төрүүлнэ.
DTS Virtual:X™
DTS Virtual:X™ технологи нь дууг зөвхөн урдаас биш, харин таны дээрээс, хажуугаас болон ардаас гарч буй мэт "виртуал" орон зайг үүсгэдэг. Ингэснээр ямар ч хэмжээтэй өрөөнд байсан та яг л үйл явдлын төвд байгаа мэт мэдрэмжийг авах болно.
Dolby Atmos
Dolby Atmos нь дууг таны эргэн тойронд, бүр дээрээс ч ирж байгаа мэт мэдрүүлдэг аудио технологи юм. Энгийн зүүн, баруун талаас ирдэг дуунаас ялгаатай нь 3D дууны мэдрэмж үүсгэж, таныг үйл явдлын дотор байгаа мэт мэдрэмж төрүүлдэг (жишээ нь, бороо дээрээс орж байгаа эсвэл нисдэг тэрэг дээгүүр нисэж байгаа мэт).
