Дэлгэцийн технологийн шинэ эрин үе SQD-Mini LED
TCL SQD-Mini LED бол Mini LED технологийн хөгжлийн түүхэн дэх хувьсгал хийсэн дэвшилтэт хувилбар юм. Энэхүү технологи нь уламжлалт гэрэлтүүлгийн бүсийг Precise Dimming Zones буюу нарийвчилсан бүсүүд болгон хувиргаж ашиглан гэрэл гялбаатай хэсгийг илүү гялбам тод гэрэлтэй, хар хэсгийг илүү гүн харанхуй бараан болгон харагдуулдаг.
Хамгийн цэвэр, тод өнгө
Super QLED болон Ultra Color Filter Panel-тай хослуулснаар өнгө, гэрэлтүүлэг, контраст сайжирч, хамгийн дэвшилтэт дэлгэцийн технологийн нэг болдог. Хамгийн бодит өнгө, хамгийн их контраст, хамгийн их гэрэлтүүлэг, хамгийн чамин дизайны хослол.
WHVA 2.0 Ultra Panel
Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий WHVA 2.0 Panel нь өнгөний хувирлыг урьд өмнө байгаагүй нарийвчлалтайгаар дамжуулах чадвартай бөгөөд дүрсийн бодит контраст буюу өнгөний ялгарлыг эрс нэмэгдүүлж харанхуй хэсгүүд илүү гүн, харин тод хэсгүүд илүү тунгалаг харагдана.
HDR 6,000nits
Нарны хурц гэрэлтэй өрөөнд ч дүрсийн чанар алдагдахгүй, хамгийн тод бөгөөд цэвэрхэн харагдах 6000nits гэрэлтүүлэг нь кино үзэх эсвэл тоглоом тоглох аль ч үед таныг тухайн орчиндоо бүрэн уусгаж хүчирхэг мэдрэмжийг төрүүлнэ.
1925 оноос хойш Bang & Olufsen брэнд нь өндөр чанартай дуугаралтын технологиороо алдартай байсаар ирсэн бөгөөд, Зуун жилийн туршлага хуримтлуулсан мэдлэг, ур чадвартай инженерүүд нь TCL зурагтад зориулж дуугаралтыг нь төгс болгон тааруулан хамгийн цэвэр, хамгийн тунгалаг дуу чимээг таны сонорт хүргэхээр бүтээжээ.


Google TV + Gemini-тэй боллоо
Google TV ухаалаг зурагтын систем нь кино, нэвтрүүлэг, аппликейшн, шууд эфирийг нэг дороос үзэх боломжийг олгодог. Таны үздэг зүйлд үндэслэн контент, суваг санал болгож, YouTube, Netflix зэрэг апп-уудыг хялбар ашиглах боломжтой. Мөн Google Assistant ашиглан дуу хоолойгоор удирдах бөгөөд одоо Gemini хиймэл оюун ухаан нэмэгдсэнээр таны энтертайнмент ертөнц урьд өмнөхөөсөө илүү ухаалаг боллоо.
TSR AiPQ Processor
TSR AiPQ Processor нь дэвшилтэт хиймэл оюун ухаантай ухаалаг чип юм. Энэ нь TCL-ийн тусгай дүрсний чанар тохируулах технологийг ашиглан дүрсийг илүү тод, илүү ялгаралтай харагдуулдаг. AI технологийн тусламжтай дүрсний кадр бүрийг тод, өнгөлөг, нарийвчлалтай бөгөөд амьд мэт болгодог.
288Hz Тоглоомын хурдасгуур (Game Accelerator)
VRR (Variable Refresh Rate) технологийг ашиглан дүрсийн давтамжийн хос горимоор ашиглах боломжтой. 4K нягтаршилтайгаар 144Hz давтамжтай эсвэл 1080p нягтаршилтайгаар гайхамшигт 288Hz давтамжтайгаар ямар ч сааталгүй, торгон зөөлөн хөдөлгөөнийг танд мэдрүүлнэ.
