TCL 75 инч SQD-Mini LED Ухаалаг зурагт 75C8L
Зурагт
#75C8L


Үзүүлэлт:
- Дэлгэцийн хэмжээ
- 75
- Дэлгэцийн төрөл
- SQD-Mini LED
- Дэлгэцийн Нягтаршил
- 3840 x 2160 4K UltraHD
- Дүрс дамжуулах хурд
- 144
- Үйлдлийн систем
- Google Tv


.
TCL SQD-Mini LED бол Mini LED технологийн хөгжлийн түүхэн дэх хувьсгал хийсэн дэвшилтэт хувилбар юм. Энэхүү технологи нь уламжлалт гэрэлтүүлгийн бүсийг Precise Dimming Zones буюу нарийвчилсан бүсүүд болгон хувиргаж ашиглан гэрэл гялбаатай хэсгийг илүү гялбам тод гэрэлтэй, хар хэсгийг илүү гүн харанхуй бараан болгон харагдуулдаг.
Super QLED болон Ultra Color Filter Panel-тай хослуулснаар өнгө, гэрэлтүүлэг, контраст сайжирч, хамгийн дэвшилтэт дэлгэцийн технологийн нэг болдог. Хамгийн бодит өнгө, хамгийн их контраст, хамгийн их гэрэлтүүлэг, хамгийн чамин дизайны хослол.
Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий WHVA 2.0 Panel нь өнгөний хувирлыг урьд өмнө байгаагүй нарийвчлалтайгаар дамжуулах чадвартай бөгөөд дүрсийн бодит контраст буюу өнгөний ялгарлыг эрс нэмэгдүүлж харанхуй хэсгүүд илүү гүн, харин тод хэсгүүд илүү тунгалаг харагдана.
Нарны хурц гэрэлтэй өрөөнд ч дүрсийн чанар алдагдахгүй, хамгийн тод бөгөөд цэвэрхэн харагдах 5500nits гэрэлтүүлэг нь кино үзэх эсвэл тоглоом тоглох аль ч үед таныг тухайн орчиндоо бүрэн уусгаж хүчирхэг мэдрэмжийг төрүүлнэ.
1925 оноос хойш Bang & Olufsen брэнд нь өндөр чанартай дуугаралтын технологиороо алдартай байсаар ирсэн бөгөөд, Зуун жилийн туршлага хуримтлуулсан мэдлэг, ур чадвартай инженерүүд нь TCL зурагтад зориулж дуугаралтыг нь төгс болгон тааруулан хамгийн цэвэр, хамгийн тунгалаг дуу чимээг таны сонорт хүргэхээр бүтээжээ.


Google TV ухаалаг зурагтын систем нь кино, нэвтрүүлэг, аппликейшн, шууд эфирийг нэг дороос үзэх боломжийг олгодог. Таны үздэг зүйлд үндэслэн контент, суваг санал болгож, YouTube, Netflix зэрэг апп-уудыг хялбар ашиглах боломжтой. Мөн Google Assistant ашиглан дуу хоолойгоор удирдах бөгөөд одоо Gemini хиймэл оюун ухаан нэмэгдсэнээр таны энтертайнмент ертөнц урьд өмнөхөөсөө илүү ухаалаг боллоо.
TSR AiPQ Processor нь дэвшилтэт хиймэл оюун ухаантай ухаалаг чип юм. Энэ нь TCL-ийн тусгай дүрсний чанар тохируулах технологийг ашиглан дүрсийг илүү тод, илүү ялгаралтай харагдуулдаг. AI технологийн тусламжтай дүрсний кадр бүрийг тод, өнгөлөг, нарийвчлалтай бөгөөд амьд мэт болгодог.
VRR (Variable Refresh Rate) технологийг ашиглан дүрсийн давтамжийн хос горимоор ашиглах боломжтой. 4K нягтаршилтайгаар 144Hz давтамжтай эсвэл 1080p нягтаршилтайгаар гайхамшигт 288Hz давтамжтайгаар ямар ч сааталгүй, торгон зөөлөн хөдөлгөөнийг танд мэдрүүлнэ.

Зээлээр авах төрлүүд
Хуваан төлөх
Storepay
4 хувааж төлөхХүүгүйШимтгэлгүй

Хуваан төлөх
УрьдчилгаагүйШимтгэлгүй90 хоног

Хэрэглээний зээл
Sono
УрьдчилгаагүйШимтгэлгүй15 сар хүртэл хуваа
Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар