Дэлхийд тэргүүлэгч QD-Mini LED технологи
QD-Mini LED нь Mini-LED технологийг Quantum Dot (QD)-той хослуулсан дэвшилтэт шийдэл бөгөөд илүү нарийн гэрэлтүүлгийн бүсүүдээр дамжуулан гүн хар, тод цагаан өнгийг өндөр контрасттайгаар харуулдаг. Quantum Dot технологийн ачаар өнгөний хүрээ өргөжиж, илүү бодит, тод дүрсийг өндөр гэрэлтүүлэгтэй хослуулснаар дээд зэрэглэлийн дүрсний чанарыг бүрдүүлнэ.
HVA Panel технологи
HVA Panel нь өндөр контраст, гүн хар өнгийг гаргах чадвартай дэлгэцийн технологи бөгөөд дүрсний тод байдал, нарийвчлалыг сайжруулдаг. 93% DCI-P3 өнгөний хамрах хүрээтэй тул илүү баялаг, бодит өнгийг харуулж, кино болон контентын өнгийг илүү үнэн зөвөөр дамжуулна.
HDR 10+
Хар, цайвар хэсгүүдийн ялгарлыг нэмэгдүүлж, гэрэл сүүдэртэй хэсгүүдийг илүү нарийн болгож харуулна.
AiPQ Processor
TCL-ийн AiPQ Pro процессор нь хиймэл оюун ашиглан үзэж буй контентыг таньж, дүрсний чанарыг газар дээр нь сайжруулдаг. Өнгө, контраст, деталь зэргийг пиксел түвшинд тохируулж, илүү тод, чанартай дүрсийг үүсгэнэ.
ONKYO 2.1 Hi-Fi дууны систем
Гэрийн кино театрын стандартыг тодорхойлогч дэлхийд алдартай ONKYO Audio System нь Японы өндөр чанартай аудио технологид суурилсан, кино, спорт болон тоглоомын үед хамгийн тэнцвэртэй, дууг илүү цэвэр, хүчтэй, бодит сонсогдохоор тохируулсан систем юм. Зурагтын хажуу талд байрлах спикерүүд нь дууны орон зайг тэлж, дүрстэйгээ төгс зохицсон аудио-визуал мэдрэмжийг төрүүлнэ.
Dolby Atmos
Dolby Atmos нь дууг таны эргэн тойронд, бүр дээрээс ч ирж байгаа мэт мэдрүүлдэг аудио технологи юм. Энгийн зүүн, баруун талаас ирдэг дуунаас ялгаатай нь 3D дууны мэдрэмж үүсгэж, таныг үйл явдлын дотор байгаа мэт мэдрэмж төрүүлдэг (жишээ нь, бороо дээрээс орж байгаа эсвэл нисдэг тэрэг дээгүүр нисэж байгаа мэт).
Google TV
Google TV нь ухаалаг зурагтын систем нь кино, нэвтрүүлэг, аппликейшн, шууд эфирийг нэг дороос үзэх боломжийг олгодог. Таны үздэг зүйлд үндэслэн контент, суваг санал болгож, YouTube, Netflix зэрэг апп-уудыг хялбар ашиглах боломжтой. Мөн Google Assistant ашиглан дуу хоолойгоор удирдах боломжтой.
HDMI 2.1
HDMI 2.1 нь телевиз, тоглоомын консол болон бусад төхөөрөмжийг холбох хамгийн сүүлийн үеийн HDMI стандарт юм. Энэ нь өмнөх хувилбаруудаас илүү өндөр дүрсний чанар, гүйцэтгэлтэй, гацалтгүй дүрсийг дамжуулна.
