main logologo
Compare

Wishlist

Cart

Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө

  • Home
  • News, Media
  • Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө
Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө
2026/06/05 08:32

Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө

Хөргөгч, хөлдөөгч нь айл өрхийн хамгийн тасралтгүй ажилладаг цахилгаан хэрэгсэл юм. Тиймээс зөв ашиглаж, тогтмол арчилснаар цахилгаан зарцуулалтыг бууруулж, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хадгалан, төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах боломжтой.

1.Температурыг зөв тохируулах

Мэргэжилтнүүд хөргөгчний температурыг 3–4°C, хөлдөөгчний температурыг -18°C байлгахыг зөвлөдөг. Энэ нь хүнсийг аюулгүй хадгалах, эрчим хүчний хэрэглээг оновчтой түвшинд байлгахад тусалдаг.

2. Конденсаторын ороомгийг тогтмол цэвэрлэх

Хөргөгчийн ар эсвэл доод хэсэгт байрлах ороомог дээр тоос, үс, хог хуримтлагдсанаар төхөөрөмж илүү их ачаалалтай ажиллаж, цахилгааны хэрэглээ нэмэгддэг.

Ороомгийг 6 сар тутамд нэг удаа, тоосжилт ихтэй орчинд эсвэл гэрийн тэжээвэр амьтантай бол илүү ойр давтамжтай цэвэрлээрэй.

Цэвэрлэх алхам:

  • Цахилгаанаас салгах
  • Ороомгийг тоос сорогч эсвэл зөөлөн сойзоор цэвэрлэх
  • Үлдэгдэл тоосыг арчих хатаагаад
  • Буцаан залгах

3. Хаалгыг удаан хугацаагаар онгорхой орхихгүй байх

Хаалга онгойх бүрт гаднах дулаан агаар дотогш орж, компрессор илүү их ажиллах шаардлагатай болдог. Тиймээс хэрэгтэй зүйлээ урьдчилан төлөвлөж авч, хаалгыг аль болох богино хугацаанд онгорхой байлгаарай.

4. Хэт дүүргэж эсвэл хэт хоосон байлгахгүй байх

Хөргөгч, хөлдөөгч нь агаарыг чөлөөтэй эргэлдүүлэх зайтай байх үед хамгийн үр ашигтай ажилладаг. Хэт дүүргэж ч болохгүй, хэт хоосон байлгаж ч болохгүй. Хөргөгч, хөлдөөгчөө 75% орчим дүүрэн байлгах нь хөргөлтийн үр ашгийг нэмэгдүүлж, цахилгааны хэрэглээг бууруулдаг.

5. Хаалганы жийргийг шалгах

Жийрэг муудсан тохиолдолд хүйтэн агаар алдагдаж, хөргөгч тасралтгүй ажиллах эрсдэлтэй. Шалгах энгийн арга: Цаас хавчуулж хаалгаа хаана. Цаас амархан сугарч байвал жийргийг шалгаж, шаардлагатай бол солих хэрэгтэй.

6. Мөс ихээр хуралдуулахгүй байх

Хөлдөөгчид мөс ихээр үүсвэл хөргөх ажиллагаа муудаж, цахилгаан зарцуулалт нэмэгддэг. Мөсний зузаан нэмэгдэх үед гэсгээж цэвэрлэж байх нь зүйтэй.

7. Халуун хоол шууд хийхгүй байх

Шинэхэн чанасан халуун хоолыг шууд хөргөгчинд хийх нь дотор температурыг өсгөж, компрессорт нэмэлт ачаалал өгдөг. Хоолыг өрөөний температур хүртэл хөргөөд хөргөгчинд хадгалаарай.

Шинэлэг технологи, дээд зэргийн чанар, загварлаг дизайн бүхий хөргөгч, хөлдөөгчийн өргөн сонголтыг https://next.mn/mn/s/kitchen/refrigerator-ээс сонгоорой. Хүнсний бүтээгдэхүүнээ илүү удаан шинээр нь хадгалж, гал тогооны орчноо шинэ түвшинд хүргээрэй.

Selected (0 products)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Compare
On SaleNew ArrivalsBrandsTelevisionsRefrigerator, FreezersOven CookerWashing MachinesFloor CleaningLaptopsPrintersSmartphonesTabletsSmart WatchesElectric Bike & ScootersFurniture
Ухаалаг хэрэглээ Үлэмж хэмнэлт
2026/07/02 07:57Ухаалаг хэрэглээ Үлэмж хэмнэлт
Хямд Буйдан бол үхлийн аюултай тавилга
2026/06/29 07:33Хямд Буйдан бол үхлийн аюултай тавилга
Герман ба Бразил: Хэзээ ч мартагдашгүй "Шарх" ба "Нэгдэл"
2026/06/23 08:58Герман ба Бразил: Хэзээ ч мартагдашгүй "Шарх" ба "Нэгдэл"
Хөргөгчийн аль хэсэгт юу хадгалдаг вэ? Хүнсээ удаан шинэхэн хадгалах зөвлөмж
2026/06/19 07:05Хөргөгчийн аль хэсэгт юу хадгалдаг вэ? Хүнсээ удаан шинэхэн хадгалах зөвлөмж
Өглөө сэрэхдээ ядарсан хэвээр байдаг уу? Асуудал нь таны унтаж буй орчинд чинь байж магадгүй
2026/06/18 09:56Өглөө сэрэхдээ ядарсан хэвээр байдаг уу? Асуудал нь таны унтаж буй орчинд чинь байж магадгүй
TCL Асар - Илүү бодитоор эндээс л мэдэрнэ
2026/06/15 23:55TCL Асар - Илүү бодитоор эндээс л мэдэрнэ
Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө
2026/06/05 08:32Хөргөгч, хөлдөөгчийн насжилтыг уртасгах 7 энгийн зөвлөгөө
Эрүүл амьдралын суурь Mlily матрас
2026/05/27 06:18Эрүүл амьдралын суурь Mlily матрас
2026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
2026/05/19 09:432026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
Чимээгүй аюулаас гэр бүлээ хамгаалах нь: Тавилгын "E1" стандарт тэмдэглэгээний нууц
2026/05/18 08:16Чимээгүй аюулаас гэр бүлээ хамгаалах нь: Тавилгын "E1" стандарт тэмдэглэгээний нууц

Welcome to site

Home
Saved
Cart
User

Footer

Sign up for updates and news.

Download app

© 2026 All rights reserved.

Powered by