main logologo
Compare

Wishlist

Cart

Хүүхдийн сэвлэг үргээх ёсон

  • Home
  • News, Media
  • Хүүхдийн сэвлэг үргээх ёсон
Хүүхдийн сэвлэг үргээх ёсон
2024/08/16 01:11

Хүүхдийн сэвлэг үргээх ёсон

Монголчууд хүүхдийн үсний найрыг сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг. Мөн нутаг нутгийн ёс заншлаас шалтгаалан өөр байдаг боловч нийтлэг зан үйл бий.

  • Эрэгтэй хүүхдийн сэвлэгийг буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийнхийг хөхөө донгодох цагаар авбал өлзийтэй сайн.
  • Хүүхдийн хүйс, жил, төрсөн сар өдрийг харгалзан ивээл сар, өдрийг товлож авах нь тохиромжтой.
  • Хүүхдийн сэвлэг буюу нялх үсийг авахгүй бол хүүхэд ууртай, ухаан муутай болно хэмээн эртнээс үздэг байсан бөгөөд ирээдүйн амьдрал нь сайн сайхан
    байгаасай хэмээн энэхүү ёслолыг үйлддэг.
  • Эрэгтэй хүүхдийг сондгой буюу 3, 5 настайд нь, эмэгтэй хүүхдийг тэгш буюу 2, 4 настайд нь хийнэ. Ингэхдээ хий насыг нэмж тооцно.
  • Даахь үргээхдээ хоол унд бэлтгэх ба заавал байх зүйл нь цагаалга юм.
  • Цагаалгаас үсний найранд ирсэн хүн бүр амсах заншилтай
  • Ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, хүүхдээ ширээний тэргүүнд суулган, ёслолыг гүйцэтгэнэ.
  • Сэвлэгийг түрүүлж хөндөх хүн тухайн хүүхэдтэй ивээл жилтэй, сэтгэл санаа ариун, нас буян нь тогтсон, ёс заншлаа мэддэг, буян ухаан нь зөв, өнөр өтгөн гэр бүлтэй хүн байх хэрэгтэй.
  • Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан, хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй зочин болдог.
  • Ивээл жилтэй, үсэнд эхэлж хүрэх хүн хүүхдэд сүү амсуулаад, магнайг нь сүүгээр мялаасны дараа бүсгүй хүүхдийн зүүн шанааны, бүстэй хүүхдийн баруун шанааны үсэнд модон хутгаар хүрч домноно.
  • Хүүхдийн үсийг хөндсөний дараа зочдын урдуур хүүхдийг нар зөв тойруулан зочид хэсэгхэн үс хайчлах ба ээж нь сэвийг нь авч хадагт бооно
Selected (0 products)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Compare
2026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
2026/05/19 09:432026 ОНД ЦАХИЛГААН БАРАА СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?
Чимээгүй аюулаас гэр бүлээ хамгаалах нь: Тавилгын "E1" стандарт тэмдэглэгээний нууц
2026/05/18 08:16Чимээгүй аюулаас гэр бүлээ хамгаалах нь: Тавилгын "E1" стандарт тэмдэглэгээний нууц
Dragon EXPO цахилгаан бараа, тавилгын үнийн галзуурлын EXPO-д очиж амжаагүй юм биш биз?
2026/05/13 09:53Dragon EXPO цахилгаан бараа, тавилгын үнийн галзуурлын EXPO-д очиж амжаагүй юм биш биз?
Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
2026/04/29 06:36Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
2026/04/27 03:17Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
2026 онд зурагт хэрхэн зөв сонгох вэ?
2026/04/22 10:482026 онд зурагт хэрхэн зөв сонгох вэ?
Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
2026/04/03 03:01Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
2026/03/24 03:30Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
2026/03/20 04:41Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?
2026/03/20 02:38Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?
On SaleNew ArrivalsBrandsTelevisionsRefrigerator, FreezersOven CookerWashing MachinesFloor CleaningLaptopsPrintersSmartphonesTabletsSmart WatchesElectric Bike & ScootersFurniture

Welcome to site

Home
Saved
Cart
User

Footer

Sign up for updates and news.

Download app

© 2026 All rights reserved.

Powered by