main logologo
Compare

Wishlist

Cart

Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?

  • Home
  • News, Media
  • Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
2026/04/29 06:36

Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?

Танд шөнө дунд халууцаж сэрээд дэрээ хөмөрч, хөнжлөө тийрэх үе гарч байсан уу?Энэ нь зөвхөн зуны халуун өдрүүдэд тохиолддог зүйл биш юм. Бидний бие яг л "ухаалаг термостат" шиг ажилладаг бөгөөд нойрны чанарт температурын зохицуулалт хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг.

Бидний тархи шөнийн турш тайван, бат бөх, гүн нойрсохын тулд биеийн үндсэн температурыг заавал 1-2°C-аар бууруулах шаардлагатай байдаг. Бие хөрч эхлэх үед тархинд “амрах цаг боллоо” гэсэн дохио очиж, нойрны даавар болох мелатонин ялгарч эхэлдэг.

Гэвч орчин үеийн амьдралын хэв маяг энэ байгалийн үйл явцыг алдагдуулж байгааг олон улсын судалгаанууд харуулж байна.

Стрессийн нөлөө

Psychosomatic Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар кортизолын түвшин өндөр байх нь биеийн температурыг бууруулах үйл явцыг саатуулж, гүн нойрны хугацааг 20–30%-иар бууруулдаг байна.

Өөрөөр хэлбэл стресс нь биеийг “тулалда эсвэл зугта” (fight or flight) төлөвт оруулж, температурыг өндөр түвшинд хадгалдаг гэсэн үг юм. 

Өрөөний температурын нөлөө

Орчин үеийн барилгын дулаан тусгаарлалт сайн болсон ч энэ нь заримдаа нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг.

Harvard Medical School-ийн судалгаагаар унтлагын өрөөний температур 24°C-аас дээш үед биеийн дулаан гадагшлах процесс саарч, нойр тасалдах эрсдэл нэмэгддэг байна.

Хүн унтаж байхдаа цагт ойролцоогоор 100 ватт дулаан ялгаруулдаг. Агааржуулалт муутай орчинд энэ дулаан матрас, хөнжилд хуримтлагдаж, “дулааны бүрхүүл” (thermal insulation) үүсгэдэг.

Үүнийг тархи хэт халалт гэж хүлээн авч, гүн нойр (REM, Deep sleep)-ыг тасалдуулж, хүнийг хагас сэрүүн байдалд шилжүүлдэг. Ингэснээр хүн бүрэн сэрээгүй ч нойрны чанар эрс мууддаг.

Цэнхэр гэрлийн нөлөө

Гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийн дэлгэцээс ялгарах цэнхэр гэрэл нь тархины хяналтын төвд “өдөр болж байна” гэсэн хуурамч дохио өгдөг. Үүний улмаас бие хөрөх ёстой үедээ температур бууруулахгүй, харин өдрийнх шиг өндөр түвшинд хадгалсаар байдаг.

Эдгээр олон хүчин зүйлсийн нөлөөгөөр зөвхөн цонх онгойлгож агаар оруулах нь хангалтгүй болж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нойрны чанарт хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь матрасын агаар нэвтрүүлэх чадвар болон материалын шинж чанар юм.

Тиймээс орчин үеийн шийдэл болох сэрүүцүүлэгч технологитой (cooling) матрасс нь дулааныг гадагшлуулж, сэрүүн, тав тухтай орчныг бүрдүүлснээр шөнийн турш тасралтгүй, гүн нойрсоход таны туслах юм.

Next Mebel-д агаар сэлгэлт сэрүүцүүлэх чадвараараа матрасс үйлдэрлэлийн технологоороо тэргүүлэгч Mlily брэндийн матрассууд дахин худалдаалагдаж эхлэж байгаа бөгөөд та доорх холбоосоор орж урьдчилсан захиалга хийгээрэй 

Mlily -Сайн унтаад сайхан амьдар

Selected (0 products)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Compare
Dragon EXPO цахилгаан бараа, тавилгын үнийн галзуурлын EXPO-д очиж амжаагүй юм биш биз?
2026/05/13 09:53Dragon EXPO цахилгаан бараа, тавилгын үнийн галзуурлын EXPO-д очиж амжаагүй юм биш биз?
Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
2026/04/29 06:36Mlily -Бид яагаад унтаж байхдаа халууцдаг вэ?
Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
2026/04/27 03:17Гэртээ матрасаа цэвэрлэх 5 алхам
2026 онд зурагт хэрхэн зөв сонгох вэ?
2026/04/22 10:482026 онд зурагт хэрхэн зөв сонгох вэ?
Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
2026/04/03 03:01Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
2026/03/24 03:30Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
2026/03/20 04:41Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?
2026/03/20 02:38Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?
Эр цэргийн баярын бэлэгтэй урамшуулал
2026/03/17 08:27Эр цэргийн баярын бэлэгтэй урамшуулал
International Women's Day: Талархал цэцэглэдэг өдөр
2026/03/03 08:31International Women's Day: Талархал цэцэглэдэг өдөр
On SaleNew ArrivalsBrandsTelevisionsRefrigerator, FreezersOven CookerWashing MachinesFloor CleaningLaptopsPrintersSmartphonesTabletsSmart WatchesElectric Bike & ScootersFurniture

Welcome to site

Home
Saved
Cart
User

Footer

Sign up for updates and news.

Download app

© 2026 All rights reserved.

Powered by