
1. Тархи амарч, анхаарал төвлөрөх чадвар сэргэнэ
Нойр нь тархины мэдээлэл боловсруулах, хорт уураг цэвэрлэх механизмтай холбоотой. Хангалттай унтаагүй үед толгой манарах, төвлөрөхгүй байх, мартах шинж илэрдэг нь үүнтэй холбоотой.
2. Гормоны тэнцвэрийг сэргээдэг
Сайн унтах үед стрессийн гормон болох кортизол багасч, сэргээдэг гормонууд (мелатонин, өсөлтийн гормон, серотонин) ялгардаг. Харин муу унтах нь гормоны тэнцвэр алдагдуулж, ядаргаа, сэтгэл гутрал үүсгэх шалтгаан болдог.
3. Бие махбодь нөхөн сэргэдэг
Нойрны гүн үе шатанд булчин, эд эсүүд нөхөн төлждөг — энэ нь биеийн хүчний ядаргаа тайлахад шууд нөлөөлнө. Өдөржингөө ажилласан эрхтэн, эд эрхтнүүд зөвхөн нойрны үед л бүрэн амарч, шинэчлэгддэг.
4. Дархлаа дэмжинэ
Хангалттай унтахгүй үед дархлаа суларч, ханиад хүрэх, архаг өвчнүүд идэвхжих нь түгээмэл. Тэгвэл чанартай нойр бол биеийн байгалийн “засвар үйлчилгээний” үе юм. Тиймээс чанартай нойр авах, тухтай унтах орчноо бүрдүүлэхдээ хамгийн сайн чанарын ор матрасыг сонгож байгаарай гэж зөвлөе.
Өөрийгөө болон гэр бүлээ тав тухтай, чанартай нойр авахад тань тухлах, олон улсын чанарын стандартад нийцсэн тав тухтай матрасуудыг хамгийн өргөн сонголттойгоор Нэкст Мебелд худалдаалж байна.