
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Автомашингүй өдөр мөн “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээн энэ оны тавдугаар сарын 24-нд болно. “Улаанбаатар марафон гүйлтийг сонирхогчдын тоо жил бүр нэмэгдэж, 2024 онд гадаад, дотоодын 30 гаруй мянган хүн оролцжээ.
Нийслэлийн “Авто машингүй өдөр”-ийн хувьд гэр бүл, хүүхэд залуусын амралтын өдрөө чөлөөтэй алхах, дугуй унах, гэр бүлтэйгээ цагийн өнгөрөөх өдрүүдийн нэг байдаг билээ.