

QLED Технологи

Шинэ үеийн QLED зурагт нь дэвшилтэт квант технологийг ашигладаг бөгөөд гэрэл болон өнгөний үзүүлэлтүүдийг мэдэгдэхүйц сайжруулж, илүү бодит, баялаг, бодит тод өнгийг дүрслэн харуулна.

HVA Panel

HVA Panel нь нано хэмжээст давхар бүрхүүл ашиглан гэрлийг илүү нарийн удирдаж, хар өнгийг илүү гүн, цагаан өнгийг илүү тод харуулснаар өндөр контраст гаргах чадвартай дэлгэцийн технологи бөгөөд дүрсний тод байдал, нарийвчлалыг сайжруулдаг. 93% DCI-P3 өнгөний хамрах хүрээтэй тул илүү баялаг, бодит өнгийг харуулж, кино болон контентын өнгийг илүү үнэн зөвөөр дамжуулна.

AiPQ Pro Processor

AiPQ Pro процессор нь iFFALCON брэндийн өөрийн хөгжүүлсэн ухаалаг чип юм. Энэ нь дүрсний чанарыг автоматаар шинжилж, сайжруулах дэвшилтэт алгоритмуудыг ашигладаг. Процессор нь бараг пикселийн түвшинд гэрэлтэлт, өнгө, контраст болон тодролыг тохируулж, илүү тод, бодит мэт харагдах үзэх мэдрэмжийг бий болгодог.

Dolby Vision

Кино театрын гайхамшгийг дэргэдээсээ, Өнгө бүрийн гүн, тодрол болон ялгарал нь кино театрын стандартад нийцсэн тул төгс дүрслэлийг хамгийн өндөр түвшинд танд хүргэнэ.

DTS Virtual:X™

DTS Virtual:X™ технологи нь дууг зөвхөн урдаас биш, харин таны дээрээс, хажуугаас болон ардаас гарч буй мэт "виртуал" орон зайг үүсгэдэг. Ингэснээр ямар ч хэмжээтэй өрөөнд байсан та яг л үйл явдлын төвд байгаа мэт мэдрэмжийг авах болно.

Dolby Atmos

Dolby Atmos нь дууг таны эргэн тойронд, бүр дээрээс ч ирж байгаа мэт мэдрүүлдэг аудио технологи юм. Энгийн зүүн, баруун талаас ирдэг дуунаас ялгаатай нь 3D дууны мэдрэмж үүсгэж, таныг үйл явдлын дотор байгаа мэт мэдрэмж төрүүлдэг (жишээ нь, бороо дээрээс орж байгаа эсвэл нисдэг тэрэг дээгүүр нисэж байгаа мэт).
