Хөлдөөгчид мах хадгалахад анхаарах ёстой зүйлс
Хөлдөөгчид аливаа хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа махыг удаан хугацаанд хадгалж болно. Харин их хэмжээгээр нь нэг дор хадгална гэдэг санаснаар болдог тийм ч амар хэрэг биш. Тиймээс та бүхэнд өнөөдөр махыг хэрхэн хөлдөөгчид зохиостой хадгалах тухай хүргэхээр бэлтгэлээ.
- Та мах худалдаж аваад нэг хоёр өдрийн дотор хэрэглэх гэж байгаа бол хөлдөөлгүй шууд хөргөгчинд байлгах хэрэгтэй. Ингэснээр шинэ чанар нь алдагдахгүй.
- Хадгалахдаа махыг гялгар уутанд хийж болохгүй бөгөөд зузаан цаасан уут эсвэл тугалган цаас нь мах хөлдөөхөд хамгийн тохиромжтой байдаг. Ингэснээр маханд гадны үнэр шингэхгүй.
- Цацагт хяруул, тахиа, нугас, галуунаас үл хамааран ямар ч шувууны махыг удаан хугацаагаар буюу жил орчим хадгалах боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд мах нь зөвхөн бүхлээрээ байх ёстой аж. Хэрэв шувууны махыг хэдэн хэсэг болгон хуваасан бол хугацаа нь 8 сар болж буурна.
- Харин татсан махыг хөлдөөж хадгалахад эрүүл ахуйн үүднээс зөвхөн 3 сарын хугацааг зөвшөөрдөг байна. Тиймээс хэрэв та бэлэн татсан мах худалдаж авбал үйлдвэрлэсэн цаг хугацааг заавал шалгаж хараарай. Гэхдээ мэдээж өөрөө татаж, хөлдөөсөн мах хамгийн аюулгүй.
- Гахайн мах, үхэр, хонины махыг 12 сар хүртэл томхон хэсгээр хадгалах боломжтой. Зөв аргаар хөлдөөсөн мах нь ашигтай шинж чанараа хадгалж үлддэг. Гэхдээ энэ хадгалах арга нь бас сул талтай байдаг нь мах гэссэн л бол бүгдийг нь хоол хийхэд хэрэглэх ёстой болно. Дахин хөлдөөх нь ашигтай элементүүдийг устгахаас гадна махны амтыг өөрчилж, сулруулдаг.
- Махыг хөлдөөгчөөс гаргаж, зөв гэсгээх нэг нууц байдаг. Үнэн хэрэгтээ мах нь температурын огцом өөрчлөлтөд сайнгүй тул халуун усанд эсвэл шууд богино долгионы зууханд гэсгээх нь зохисгүй юм. Хамгийн сайн сонголт бол хөргөгчинд хийх эсвэл хэрчиж хуваагаад саванд хийж, хүйтэн усанд хийж болно. Энэ аргын тусламжтайгаар мах илүү шүүслэг, амттай болдог байна.
- Зөвхөн онцгой тохиолдолд л богино долгионы зуух хэрэглээрэй. Нэг хэсэг махыг таглаатай саванд хийж 3 минутын турш зууханд хийж, гэсгээнэ. Дараа нь эргүүлж тавиад 3 минутын турш дахин халаана. Мэдээж гэсгээх хугацаа махны хэмжээнээс хамаарна.
- Ахин дахин хөлдөөхөөс зайлсхийхийн тулд махаа хэсэг болгон эвдэж уутанд хийж болно. Гэхдээ эвдсэнээр хадгалах хугацааг зургаан сар хүртэл бууруулдаг гэдгийг мөн санах хэрэгтэй.
- Харин та их хэмжээний мах худалдаж авсан эсвэл удаан хугацаагаар хэрэглэх төлөвлөгөөтэй бол шууд хөлдөөгчид хадгалах хэрэгтэй болно. Мэдээжийн хэрэг та хөлдөөх зориулалттай тусгай уут, вакуум битүүмжлэгч ашиглаж болох юм.