Асуулт хариулт

Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.

Хот дотроо 200,000₮ дээш үнийн дүнтэй худалдан авалтын хүргэлт үнэгүй, амралтын өдөр 15:00, ажлын өдрүүдэд 16:00 хүртэлхи захиалга  тухайн өдрөө хүргэгдэнэ.

Вэб сайтад байрласан барааны үнэ нь компанийн бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй адил байх бөгөөд зарим хөтөлбөрт урамшууллын онцлгооос хамааран хямд байх тохиолдол байна. Худалдан авалтын үнийн дүнгийн 5 хувийг цахим хэтэвчиндээ авах боломжтой. 

Тийм. Та өөрийн сонирхож байгаа бараа бүтээгдэхүүнийг бэлэг урамшууллын хамтаар салбар дэлгүүрийн үнээс илүү хямдаар захиалан авах боломжтой.

Та өмнө нь интернет худалдан авалт хийж байгаагүй бол сайтын болон facebook чат эсвэл интернет захиалгын 77191919 утсаар холбогдоход л хангалттай.

Та ХХБ болон Хаан банкны лизингээр өөрийн сонирхож байгаа бараа бүтээгдэхүүн авах бүрэн боломжтой. Сайтын болон facebook чат эсвэл интернет захиалгын 77191919 утсаар холбогдоход л хангалттай.

Нэкстийн бүх салбар дэлгүүр болон Интернет дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүн бүгд нэгдсэн агуулахаас гардаг. Үйлдвэрийн гэмтэлтэй болон сэвтэй бараа бүтээгдэхүүн байвал өөр ижил загвараар худалдан авагчын цаг завыг алдуулалгүйгээр хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Болно. Бид таны захиалсан барааг хотоос орон нутаг явах унаанд бүрэн бүтэн, ажиллагааны найдвайртай байдлыг шалган баталгааны хуудсын хамт хүлээлгэн өгнө

Хүргэж өгнө. Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 1500 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нийлбэр байна

Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна. Компанийн Интернэт худалдааны мэргэжилтэн нь ажлын өдөр 08.30-17.30 , Бямба гарагт 11.00 - 17.00 (Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллах бөгөөд та ямар нэгэн заавар зөвлөмж болон хүссэн асуултандаа хариулт авах боломжтой

Болно. Гэхдээ худалдан авсан барааг ямар шалтгаанаар буцааж байгаагаас шалтгаалан үнийн дүнгээс тодорхой хэмжээний суутгал төлөгдөх болно. Бараа буцаалтын талаар энд дарж дэлгэрэнгүй уншина уу.

Интернет банкны гүйлгээнд таны үнийн дүнгээс 3% хүртэл шимтгэлийг бид төлдөг. Та худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд уг банкны шимтгэл, болон хүргэлт, савлалт гэх зэрэг үйлчилгээ үзүүлсний 10%-ийг таны төлбөрийг буцаахдаа суутгадаг.

Бид таны захиалсан барааг агуулахаас хаягаар шууд хүргэдэг тул та худалдан авалт хийхээсээ өмнө бараагаа
салбар дэлгүүрээр дамжуулан үзэх боломжтой.

Интернэт дэлгүүрт тавигдсан бараануудын үнэ нь хямдрал урамшуулал болон НӨАТ бүгд орсон эцсийн жижиглэн худалдааны үнэ юм.