Нэвтрэх | Бүртгүүлэх

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран жил бүр улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй үндэсний бүтээн байгуулагч компаниудын шилдгийг тодруулдаг билээ.

Хэдхэн хоногийн өмнө өнгөрөгч оны шилдгүүдээ нэрлэсэн бөгөөд Нэкст электроникс 10 жилийн ойн босгон дээрээ “Топ 150” аж ахуйн нэгжийн нэгээр тодорлоо.

Уг шалгаруулалт нь тухайн компанийн жилийн борлуулалт, жилд төлсөн татварын нийт хэмжээ, ажиллагсдын тоо, шинээр бий болгосон ажлын байр, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлын үр дүн, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хийсэн ажил, санал санаачлаг, үр дүн, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал гэсэн үзүүлэлтийг үндэслэн дүгнэдэг билээ.

“Топ 150” аж ахуйн нэгээр Нэкст Электроникс ХХК тодроход компанийн ерөнхий захирал Л.Чулуунболд “Биднийг үргэлж дэмжиж бидэнтэй 10 жил хамт байсан эрхэм хэрэглэгч, хамтран ажилладаг түнш байгууллагууддаа баярлалаа. Бид амжилтаа улам ахиулж улс эх орондоо улам их хувь нэмэр оруулах болно” гэж нийт хэрэглэгчид болон харилцагч нартаа талархал илэрхийллээ.