Нэвтрэх | Бүртгүүлэх

Хүн 5-10 минут шүдээ угаахдаа крантаа онгорхой үед 20-25 литр ус, 15 минут шүршүүрт ороход 200-250 литр ус зарцуулдаг гэнэ. Харин шүдээ угаахдаа стакан ашиглан ердөө 25мл усаар шүдээ угаах боломжтой байдаг. Энэ мэтээр өдөр тутамдаа усны зөв зохистой хэрэглээг хэвшил болгосноор бид цэнхэр алтаа хайрлан хамгаалж чадах болно.

Бид угаалтуураа онгорхой орхиод аяга таваг угаахдаа усанд орж байгаа шигээ маш их усыг зохисгүй хэрэглэдэг гэдгийг та мэдэх үү? Тиймээс аяг тавгаа угаахдаа усаа хааж нээж байх хэрэгтэй. Аль эсвэл маш бага усаар угаадаг аяга таваг угаагч төхөөрөмж ашиглах хэрэгтэй.

Мөн бид хувцсаа угаахдаа маш их усыг үр ашиггүй зарцуулдаг. Гараараа угааж байхдаа бид нэг сарын турш угаалгын машинаар хувцсаа угаах хэмжээний усыг зарцуулдаг. Харин усны зарцуулалт багатай угаалгын машинаар хувцсаа угаахад энгийн угаалгын машинаас 2-3 дахин бага усыг зарцуулдаг байна.

Энгийн, усны зарцуулалт ихтай бүрэн автомат угаалгын машин нь жилд дунджаар 19 галлон буюу 49,2 литр усыг зарцуулдаг байна.

Харин Samsung брэндийн бага усны зарцуулалттай Ecobubble бүрэн автомат угаалгын машин нь угаалгын нунтгийг хөөсрүүлж түүгээрээ хувцсыг угаадаг учир усны зарцуулалт маш бага байдаг. Энгийн угаалгын машин жилд дунджаар 49,2 литр усыг зарцуулж байхад энэхүү төхөөрөмж ердөө 30 орчим литр ус буюу 7 галлон усыг зарцуулдаг байна. Бидний нэг удаа усанд орохдоо зарцуулдаг усыг бүтэн жилд зарцуулдаг гэхээр гайхмаар биш гэж үү?

Энэхүү угаалгын машины талаарх мэдээллийг дараах линкээр аваарай: http://next.mn/index.php/p/5563

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Нэкст электроникс аяга таваг угаагч төхөөрөмж болон усны зарцуулалт багатай бүрэн автомат угаалгын машинуудаа хямдруулж давхар агаар чийгшүүлэгч болон 3 хос алчуурнаас сонгон бэлгэнд авах боломжийг олгоод байгаа юм байна.

Урамшуулал 3-р сарын 19-нөөс 3-р сарын 22-ныг дуустал Нэкст электрониксийн орон нутаг болон улаанбаатар хотын бүх салбар дэлгүүрээр явагдана. Мөн онлайн цахилгаан барааны их дэлгүүр www.next.mn сайтаар худалдан авалтаа хийж гэртээ хүргүүлэн авах боломжтой.